Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо


12-р сарын 18
12 цаг 01 минут

    Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны /2025.12.17/ хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Р.Батболд, П.Ганзориг, Л.Соронзонболд нарын 57.1 хувийн ирцтэйгээр 15 цаг 05 минутад эхлэв. Хуралдааныг дэд хорооны дарга Ч.Анар даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан.

Хуралдаанаар “Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд”-ийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулсан. Тэрбээр мэдээлэлдээ, Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, үйлчилгээ, түүний чанар, хүртээмжийг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх замаар нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, амар тайван орчныг бүрдүүлэхэд мэдээллийн технологийн дэвшилтийг ашиглах, урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахаар, бэлтгэл ханган ажиллаж байна гэж байлаа. 

Мөн нийслэлийн 2026 оны төсвийн хэлэлцүүлэгтэй уялдуулан 77 мянга гаруй иргэнээс санал авахад, гудамжны болон орчны камержуулалт нэг чухал гэж байсан. 2025 онд нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын дэргэд есөн дүүргийн Засаг даргын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж ажилласан. Цаашлаад Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх боломжтой болгон ажиллаж байна гэж байлаа. Түүнчлэн нийслэлийн “Теле камерын нэгдсэн удирдлагын төв”-д авто замын хяналтын болон зөрчлийн камер, есөн дүүргийн теле камерын дэд хяналтын төв холбогдож, дүүргүүдийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь хувийн болон төрийн эзэмшлийн хяналтын камеруудыг нэгдсэн системд холбох ажлуудыг хийж буйг мэдээлэлд дурдсан байв.

Теле камерын нэгдсэн систем болон дэд хяналтын төвөөс мэдээллийг тусгай чиг үүргийн байгууллагад хуульд заасан эрх зүйн  орчны хүрээнд мэдээллийг авч, үндсэн чиг үүргийн дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа өндөр ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай мэдээлэлдээ онцолсон.

Нийтийн тээврийн цахим системийн хүрээнд төлбөр тооцооны болон тээврийн удирдлагын системийг хөгжүүлж байна. Мөн 1100 автобусанд жолоочийн хяналтын камер, урд замын хяналтын камер, зорчигч тоологч, алкоголь мэдрэгч карт болон QR код уншигч, агаарын чанарын мэдрэгч гэх мэт төхөөрөмжүүдийг суурилуулан нэгдсэн байдлаар хянаж, мэдээллүүдийг авах боломжтой болгон, хөгжүүлэлтүүдийг хийж байна гэв. Төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд гар утсаараа нийтийн тээврийн төлбөрийг төлөх UB card аппликэйшн, шинэ төлбөрийн карт, иргэдэд үйлчлэх автомат машин буюу киоск болон бүх төрлийн банкны төлбөрийг унших боломжийг бүрдүүлсэн. UB card аппликэйшнийг дөрвөн удаагийн зорчилтыг мянган төгрөгөөр хийхээр, автобусны парк шинэчлэлтэй уялдуулснаар 2023, 2024 онд нийтийн тээврийн орлого 28, 31 тэрбум төгрөг хүрч байсан бол 2025 оны байдлаар тус орлого 65 тэрбум төгрөгийг давсан гэж байлаа.

Түүнчлэн киоскоор нэг удаагийн тасалбар авах, карт авах, цэнэглэх боломжтой болгосон төдийгүй  лед мэдээллийн самбарын тусламжтайгаар тухайн автобусны буудал дээр ирж буй чиглэлийн мэдээллийг зорчигчдод харуулах боломжтой болсныг мэдээлэлд дурдаж байлаа.

Нийслэлийн төрийн байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийг холбосон өдөр тутмын хэрэглээний аппликэйшнүүдийг нэг дор багтаасан дижитал платфорыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 195555 таталт хийгдэж, нийт 170234 иргэн ашиглаж байна гэсэн байв. Тухайлбал, хагас коксжсон шахмал түлшийг Хотула аппликэйшнээр дамжуулан олгож байгаагаас иргэд түлшний цэг, нөөц зэргийг харах боломжтой болсон төдийгүй аппликэйшний тусламжтайгаар төлбөр, тооцоо хийх, нийслэл хотын бүх үйлчилгээг авах, иргэд, төрийн захиргааны байгууллагад санал, хүсэлт гаргах, шийдвэрлэлтэд нь хяналт тавих зэрэг боломж бүрдэнэ. Мөн бид Хотула газрын зургийн систем дээр хаягийн систем, автобусны маршрут, зогсоолын мэдээлэл, цаг хугацаа, байршлыг харах боломжтой болгоно гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч  мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.

Нийслэлийн нэгдсэн дата төвийг орчин үеийн модулийн шийдлээр байгуулж, олон улсын стандартын зогсуур, сервис, сүлжээний тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, хөргүүр, галын дохиолол, нэвтрэлтийн систем зэрэг өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байгааг мэдээлэлд дурдаж байлаа. 

Тэрбээр цаашид хийх ажлын талаар товч танилцуулав. Тодруулбал, 2026 онд мэдээллийн технологийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үндсэн бодлогын хувьд Улаанбаатар хотын хэмжээнд программ хангамж, хөгжүүлэлтийн бүх байгууллагуудтай уулзаж, үр ашиггүй программ хангамжуудыг нэгтгэх,  тодорхой ажлуудыг идэвхжүүлэх, үргэлжлүүлэхээр болжээ. Мөн 2026 онд нийслэлийн хэмжээнд ухаалаг AI систем дата өгөгдлийг ашиглан хэмнэж болох орон тоо, үйлдлүүдийг судлахыг үүрэг болгож, холбогдох төсвийг суулгасан гэж байлаа.  

Өнгөрсөн онд хийсэн камержуулалтын ажлыг сайжруулж, ирэх 2026 оноос нийтийн аж ахуй аж ахуйд хяналтын камерын системийг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Үүнд хог хаягдлын цэгүүдийг камержуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь тохижилт, хөрөнгийг хамгаалах болон цаашлаад, Улаанбаатар хотод байгаа гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг ан амьтдын аюулгүй байдал, үер, цас нийтийн замын цэвэрлэгээ гэх асуудалд AI систем болон камержуулалтыг нэвтрүүлж, иргэдийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буйг мэдээлэлд дурдсан байв.

Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн газрын дарга П.Нэргүй нэмэлт мэдээлэл өгсөн. Тэрбээр мэдээлэлдээ, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2020-2025 онд хэрэгжсэн мэдээлэл технологийн чиглэлийн төсөл, арга хэмжээний 35 жагсаал бүхий ажлаас одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 24 систем байгаа гэв. Мөн  энэ оны сүүлээр  тэдгээр 35 системийн  талаарх нэгдсэн дүгнэлтийг албан ёсоор гаргана гэв. Харин гадаадын зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийсэн 5 төсөл, хөтөлбөр үргэлжилж байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Золжаргал, Р.Батболд, Ч.Анар, С.Цэнгүүн нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд аливаа систем худалдан авах судалгаан дээр хариуцсан чиглэлийн яамнаасаа мэдээлэл авч, солилцож байж шийдвэрээ гарган, засаглалаа сайжруулах шаардлагатай байна гээд үүнтэй холбоотой эдийн засгийн тооцоогоо хянаж байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал  таван  жилийн  хугацаанд 225 тэрбум төгрөгийн мэдээллийн технологийн худалдан авалт хийсний сүүлийн нэг жилийн зардал огцом өсөж байгаад  анхаарах  хэрэгтэй гээд үүнд тодорхой хяналт тавих шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар үндэсний язгуур эрх ашиг гэж байх ёстой гээд Монгол Улсын дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул юун түрүүнд энэ асуудалд анхаарч ажиллах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов1 цаг 38 минутын өмнөШатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна5 цаг 2 минутын өмнөИнновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо5 цаг 56 минутын өмнөТөрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ6 цаг 5 минутын өмнөСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ6 цаг 13 минутын өмнөНэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно6 цаг 32 минутын өмнөБНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ6 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 29 минутын өмнөХ.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү7 цаг 30 минутын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 4 минутын өмнөВолейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно8 цаг 8 минутын өмнөӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ8 цаг 11 минутын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ8 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн8 цаг 21 минутын өмнөТөв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа12 сар 17. 16:45Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно12 сар 17. 16:42Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна12 сар 17. 16:40Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12 сар 17. 16:37“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 15:58АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 17. 12:48Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна12 сар 17. 12:1263 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ12 сар 17. 11:35ЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив12 сар 17. 11:09Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно12 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.