П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов


12-р сарын 18
16 цаг 18 минут

     Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.18/ үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлөх болон Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул хуралдаан санал хураалтаар үргэлжлэв. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тодруулбал, “П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх саналыг дэмжье” гэсэн томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь нь дэмжсэн. Ингэснээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Үргэлжлүүлэн “Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох саналыг дэмжье” гэсэн томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.8 хувь нь дэмжив. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

Хуралдаан өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Өмнөх хуралдаануудаар хууль тогтоолын төслүүдийн талаарх төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултыг явуулсан тул өнөөдрийн хуралдаанаар дэмжих эсэх, санал хураалтуудыг явууллаа. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.2 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал уг асуудалд гишүүдийн байр суурийг нэгтгэх, зарим асуудлыг нягтлах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авах горимын санал гаргасан юм. Хуралдаан даргалагч уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгөв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нараас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нараас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсныг дурдаад  анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, О.Саранчулуун, Б.Түвшин, С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Хуралдаан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов1 цаг 39 минутын өмнөШатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна5 цаг 2 минутын өмнөИнновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо5 цаг 57 минутын өмнөТөрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ6 цаг 6 минутын өмнөСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ6 цаг 14 минутын өмнөНэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно6 цаг 33 минутын өмнөБНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ6 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 30 минутын өмнөХ.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү7 цаг 31 минутын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 5 минутын өмнөВолейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно8 цаг 8 минутын өмнөӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ8 цаг 12 минутын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ8 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн8 цаг 21 минутын өмнөТөв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа12 сар 17. 16:45Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно12 сар 17. 16:42Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна12 сар 17. 16:40Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12 сар 17. 16:37“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 15:58АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 17. 12:48Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна12 сар 17. 12:1263 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ12 сар 17. 11:35ЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив12 сар 17. 11:09Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно12 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.