Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


12-р сарын 18
19 цаг 32 минут

     Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.12.18/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх ачааллыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг сайд Ж.Энхбаяр тодотгов.

Хуулийн төсөлд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Тухайлбал, хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдлын, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн, шударга өрсөлдөөний зарчмыг тусгасан байна.

Мөн   эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн талаар тусгасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнуудад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, хууль бусаар өмчийг хураах, хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг гүтгэх,  эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах зэрэг  үйл ажиллагааг хориглосон байна.

Хуулийн төсөл батлагдсанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ1 цаг 31 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 37 минутын өмнөМонголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна1 цаг 41 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ1 цаг 45 минутын өмнөП.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов4 цаг 50 минутын өмнөШатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна8 цаг 13 минутын өмнөИнновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо9 цаг 8 минутын өмнөТөрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ9 цаг 17 минутын өмнөСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ9 цаг 25 минутын өмнөНэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно9 цаг 44 минутын өмнөБНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн12 сар 18. 9:36Төв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа12 сар 17. 16:45Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно12 сар 17. 16:42Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна12 сар 17. 16:40Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12 сар 17. 16:37“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 15:58АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 17. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.