Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ


12-р сарын 18
19 цаг 37 минут

      Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын С.Эрдэнэболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсан бөгөөд тухайн хуулийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг онцлов.

Мөн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа тамхины онцгой албан татварын асуудал, тамхины хэрэглээнд хяналт тавих, хэлэлцээрийн биелэлтэд гурван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, үнэлгээний тайланг Улсын Их Хуралд танилцуулах “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, батлуулах санал гаргасныг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тогтоолын төслийг анхны хэлэцүүлгээр батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд тамхи, тамхин бүтээгдэхүүн, ялангуяа янжуур тамхины татварыг тэглэснээр оршуулгын газрыг нэмнэ гэдгийг анхааруулав. Тэрбээр нийгмийн эрүүл мэнд, иргэдийнхээ амь насыг тамхины хор хөнөөлөөс хамгаалахад сөрөг үр дагавар үүсгэх хэлэлцээрийн нөхцөл байсныг дурдаад Засгийн газрын алдааг засахаар Улсын Их Хурлын тогтоолоор чиглэж өгч буй нь энэ гэв.

Ингээд Байнгын хорооны гаргасан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдаанаар төгсгөлд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нар тус тус танилцуулав.

Уг зөвшилцөх саналд:

1.Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг,

2.Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг,

3.Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,

4.Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг,

5.Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хуланг,

6.Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг,

7.Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булганыг эгүүлэн татаж, аж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадоржийг,

8.Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булганыг,

9.Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг,

10.Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржхүүгийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг,

11.Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргалыг,

12.Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг,

13.Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг,

14.Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэнг,

15.Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг,

16.Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг,

17.Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

18.Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Анандыг,

19.Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийтийг,

20.Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг,

21.Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилох саналыг Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн гэлээ.

Тэрбээр, Элчин сайд нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж эрх ашиг сонирхлыг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Монгол Улсын хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа мэдээллийг хийж, төр засгийн байгууллагыг мэдээ мэдээллээр хангах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүй болон суугаа орныхоо хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажилладгаас гадна тэргүүлж буй ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг. Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгааг уламжилсан.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зөвшилцөхөөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зөвшилцөхөөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналыг хамтатган хэлэлцсэн гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан байв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Элчин сайд нарыг эгүүлэн татах саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, А.Ариунзаяа, Ж.Батжаргал, М.Мандхай, Д.Бум-Очир, Р.Эрдэнэбүрэн, П.Сайнзориг, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэбат, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлэв. Гишүүд гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, дадлага, туршлагатай, дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан төрийн тусгай албанд ажиллах боломжтой ажилтнуудаа мерит зармаар дэвшүүлж Элчин сайдаар томилуулахаар санал болгож буйг онцгойлон дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсыг гадаад ертөнцөд төлөөлөх төрийн бодлого, үндэсний ашиг сонирхол, олон улсын тавцанд хамгаалах чухал үүрэг бүхий Элчин сайдаар ажиллахдаа аливаа ашиг сонирхлоос ангид байж, хууль дээдлэн ажиллаж, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг нэр дэвшигчдэд захихын зэрэгцээ тухайн улсад ажиллаж, амьдарч, сурч буй иргэд ялангуяа, Элчин сайдын яамандаа хандаж чадахгүй хууль бусаар ажиллаж буй монголчууд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй явдалд анхаарч, төрийн үйлчилгээг хүргэх, Монгол Улсын төрийн сонгуульд иргэдээ цахимаар оролцуулах асуудалд санаачилгатай, зүтгэлтэй ажиллахыг хүсэв. Түүнчлэн баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид олон улс, европын стандартад нийцэх бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болсон тул үүнийг ажил хэрэг болгох, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт багагүй буурч байгаа тул энэ асуудалд идэвх чармайлттай ажиллах, мөн эрүүл мэндийн дипломат бодлогыг явуулахад анхаарч ажиллахыг захиж байлаа.

Ингээд Элчин сайд нарыг эгүүлэн татах саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 74.5 хувь нь дэмжив. Мөн Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх тус тус дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ1 цаг 45 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 51 минутын өмнөМонголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна1 цаг 55 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ1 цаг 59 минутын өмнөП.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов5 цаг 4 минутын өмнөШатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна8 цаг 27 минутын өмнөИнновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо9 цаг 22 минутын өмнөТөрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ9 цаг 31 минутын өмнөСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ9 цаг 39 минутын өмнөНэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно9 цаг 58 минутын өмнөБНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн12 сар 18. 9:36Төв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа12 сар 17. 16:45Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно12 сар 17. 16:42Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна12 сар 17. 16:40Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12 сар 17. 16:37“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 15:58АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 17. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.