Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


12-р сарын 19
9 цаг 06 минут

       Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг /2025.12.18/ өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн худалдан авалт, барилга угсралтын багц ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх аж.

Зүрх судасны шалтгаант нас баралт нь сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болсоор байгаа бөгөөд 35 хувь нь 45-65 насны буюу хөдөлмөрийн насны иргэд аж. Мөн иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр буюу хүн амын 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна.

Улсын хэмжээнд хийгдсэн нийт зүрхний мэс заслын 95 хувь, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67 хувь, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт дангаар гүйцэтгэсэн бөгөөд тус эмнэлгийн зүгээс 2024 оны байдлаар зүрхний нээлттэй нийт 425 мэс засал хийсний 120 нь хүүхдийн мэс засал байгаа аж.

2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дангаар, эсвэл давамгайлан үзүүлдэг зүрх судасны мэс засал 0.87 дахин, зүрх судсан дотуурх мэс засал 1.45 дахин, ахисан түвшний зүрх судасны оношилгоо, эмчилгээ 2.6 дахин тус тус нэмэгдэх тооцоо гарчээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн одоогийн барилга нь 1985 онд ашиглалтад орсон бөгөөд зүрх судасны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд стандартыг өндөр түвшинд хангах шаардлагатай ахисан түвшний мэс засал буюу хүүхдийн хүнд хэлбэрийн хавсарсан гажгийн мэс засал, судсан дотуур зүрхний хавхалга суулгах мэс заслуудыг халдвар хамгааллын дэглэмийг нарийн мэргэжлийн, аюулгүй түвшинд хийж гүйцэтгэх шаардлага бий болжээ.

“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тус төслийн хүрээнд нийт 120 ортой эмнэлгийг барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчилж, шинээр худалдан авахаас гадна шинэ барилга, тоног төхөөрөмжийн орчинд ажиллах сургалт, улсын хэмжээнд зүрх судасны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана47 минут 58 секундын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв53 минут 59 секундын өмнөНамаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?56 минут 41 секундын өмнөТөрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 32 минутын өмнөМонгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 цаг 41 минутын өмнөЭлчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12 сар 18. 19:37Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 19:32Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна12 сар 18. 19:28Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ12 сар 18. 19:23П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов12 сар 18. 16:18Шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна12 сар 18. 12:55Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо12 сар 18. 12:01Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ12 сар 18. 11:52Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ12 сар 18. 11:44Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно12 сар 18. 11:24БНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн12 сар 18. 9:36Төв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ12 сар 17. 16:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.