Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв


12-р сарын 19
9 цаг 10 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд (2025.12.18) Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “Улсын Их Хурал төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй” гэж заасан байдаг.  2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100% төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9%), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5%), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7%)-тай тус тус тэнцэж байна. Нийт хөрөнгийн 63% буюу 37.4 их наяд төгрөг, нийт орлогын 63% буюу 16.4 их наяд төгрөг, нийт өр төлбөрийн 29% буюу 6.6 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын дүн эзэлж байгаа юм. Мөн төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хөрөнгийн өгөөж 2021 онд 1.94% байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 9.63% болж нэмэгдсэн, 2021 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 5.7 их наяд төгрөг болж өссөн үзүүлэлттэй байна. Гэвч нийт орлогын 56%, цэвэр ашгийн 89%-ийг уул уурхайн салбарын “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүн эзэлж байгаа тул цаашид төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гэж үзжээ. Тиймээс “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгасан байв. Цаашид төрийн өмчит хуулийн этгээдийг биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоо нийт дүнгээр 101 байсныг 19-ээр буюу 18.8%-аар бууруулж 82 болгохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн өмчит компаниуд олон нийтийн хяналтад орох, улс орны эдийн засагт олон нийтийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, орлого олох үндсэн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах төсөл арга хэмжээнд зарцуулах, компанийн засаглал сайжирч, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хэлбэрийг бий болгох хүрээнд “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд  биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл”-ийг батлах саналыг тусгасан байлаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад хувьцааг биржээр арилжих үйл ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу явуулна” гэж, мөн зүйлийн 5 дахь заалтад “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан нь төрийн өмчит нийт хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгээд байгааг өөрчлөх чиглэлээр санал боловсруулж, шийдвэрлүүлэх асуудлыг үндсэн чиглэлийн төсөлд  тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа2 минут 55 секундын өмнөНийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана1 цаг 13 минутын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 19 минутын өмнөНамаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?1 цаг 22 минутын өмнөТөрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 57 минутын өмнөМонгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн2 цаг 6 минутын өмнөЭлчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12 сар 18. 19:37Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 19:32Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна12 сар 18. 19:28Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ12 сар 18. 19:23П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов12 сар 18. 16:18Шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна12 сар 18. 12:55Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо12 сар 18. 12:01Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ12 сар 18. 11:52Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ12 сар 18. 11:44Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно12 сар 18. 11:24БНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн12 сар 18. 9:36Төв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина12 сар 17. 16:57Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна12 сар 17. 16:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.