Намаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?


12-р сарын 19
9 цаг 45 минут

      12-р сарын 14-нд ХҮН намын VIII Их хурал, 12-р сарын 15-нд ХҮН намын 10 жилийн ойн баярын хурал тус тус болов.

Энэ үеэр ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд: "2028 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам хамгийн багадаа 32 суудал авна. Хийсэн ажлаараа дүгнүүлээд сонгуульд орох болно" хэмээсэн юм. Гэвч бодит байдал өөрийг үгүйлж байна.

УИХ-ын 2024 оны сонгууль ХҮН намын хамгийн оргил үе байсан бөгөөд түүнээс хойш тус намын рейтинг тогтмол урууджээ. ХҮН нам Засгийн Газарт орсонд тус намын дэмжигчид тун сэтгэл дундуур байсан бөгөөд хамгийн эхний эффект нь орон нутгийн сонгуулиар илрэв. Тус нам НИТХ-д ганц ч суудал авсангүй.

Түүнээс хойш Боловсролын Сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар зодолдсон гэх дуулиан үүсч, мөн л олон нийтийн хатуу шүүмжлэлтэй тулгарсан билээ. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ч намынхантайгаа муудалцан, ХҮН нам тарах ёстой гэж мэдэгдэж байв.Мөн Боловсролын Сайд П.Наранбаярын алдаа ч олонтаа давтагдаж, хамгийн муу ажиллаж буй сайд нарын нэгэнд эргэлзээгүй тооцогдох болжээ. Саяхан тус намаас УИХ-д сонгогдсон гишүүдийн хамгийн нэр хүндтэй нь гэгдэх Х.Золжаргал гарсан нь ХҮН намд маш том цохилт болов. Өөрөөр хэлбэл ХҮН намын рейтинг 2024 оноос хойш тасралтгүй уруудаж, одоо хамгийн тааруу үедээ ирсэн гэхэд болно. Хойшид ч уруудах болов уу? Яг энэ хэвээрээ байвал УИХ-д 32 суудалтай болох ХҮН намын дарга Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?

Э.Солонго

Эх сурвалж: sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв10 минут 52 секундын өмнөЕрөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ13 минут 25 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна1 цаг 9 минутын өмнөЦээжний нөмөр шиг Буйр минь2 цаг 35 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ2 цаг 45 минутын өмнө“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ3 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн3 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн11 сар 16. 9:02Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.