“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргажээ


12-р сарын 19
12 цаг 37 минут

       Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмол явуулдаг.

Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулахад Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан.

Гадаадын иргэн, харьяатын газраас илэрсэн зөрчлүүдийг шийдвэрлэж, зөрчлийг арилгах чиглэлээр албан шаардлага хүргүүлж, төслийн удирдлагатай биечлэн уулзаж холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн боловч зөрчил дахин давтагдаж, байгууллагын хууль ёсны шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа хийж байсан тул төслийн удирдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Yang Yao-н Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон. Улмаар төслийн удирдагч нь визийн шаардлагаас чөлөөлөгдсөн нөхцөлийн дагуу албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Гэвч төрийн байгууллагын хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох зэргээр зүй бус үйлдлийг гаргаж байна.   

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, гадаадын иргэдийн хууль бус үйлдлийг аливаа хэлбэрээр дэмжих, өөгшүүлэх, зуучлахгүй байх, хууль бус арга ажиллагаанд автахгүй байхыг анхааруулж, төрийн байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллахыг сануулж байна.                

 

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргажээ1 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ирцийн мэдээ3 цаг 19 минутын өмнөДэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа3 цаг 23 минутын өмнөНийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана4 цаг 32 минутын өмнөМонгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 38 минутын өмнөНамаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?4 цаг 41 минутын өмнөТөрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв5 цаг 16 минутын өмнөМонгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн5 цаг 25 минутын өмнөЭлчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12 сар 18. 19:37Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 19:32Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна12 сар 18. 19:28Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ12 сар 18. 19:23П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов12 сар 18. 16:18Шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна12 сар 18. 12:55Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо12 сар 18. 12:01Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ12 сар 18. 11:52Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ12 сар 18. 11:44Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно12 сар 18. 11:24БНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн12 сар 18. 9:36Төв талбайд мөсөн хотхон урлаж байна12 сар 17. 17:11УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 17. 17:06ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна12 сар 17. 17:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.