Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа


12-р сарын 19
18 цаг 40 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзан /2025.12.19/, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнөөдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 27 дугаар хуралдааныг богино хугацаанд амжилттай зохион байгуулсанд хоёр талын Үндэсний хэсгийн дарга нар Шадар сайд Х.Ганхуяг болон Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нарт баяр хүргэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг мэдээлж, Оросын тал болон тус холбооны бусад гишүүн орнууд ойрын хугацаанд Түр хэлэлцээрийг мөн батална гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. 

Түүнчлэн ОХУ-ын дотоод нөхцөл байдал амаргүй байгаа төдийгүй олон улсын зах зээл тогтворгүй байдал үүссэн үед Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байгаад талархал илэрхийлж, манай улсын өвлийн улиралд ялангуяа бензиний хэрэглээ нэмэгддэг тул нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ. 

Эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр талд харилцан ашигтай болохыг онцолж, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахыг сaнал болгов.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж буйг мэдээллээ.

Тэрээр цааш хоёр талын эрчим хүчний салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр талын боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэж, эдгээр салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээ илэрхийллээ.

Талууд хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг байхгүй байгаа нь зөвхөн иргэд хоорондын зорчих хөдөлгөөн төдийгүй хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйд санал нийлж, шууд нислэгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ1 цаг 30 минутын өмнөУлсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо1 цаг 37 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа1 цаг 41 минутын өмнөТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 48 минутын өмнө“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргажээ7 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 14 минутын өмнөДэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа9 цаг 18 минутын өмнөНийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана12 сар 19. 9:54Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 19. 9:48Намаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?12 сар 19. 9:45Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв12 сар 19. 9:10Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 19. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн12 сар 19. 9:01Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12 сар 18. 19:37Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 19:32Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна12 сар 18. 19:28Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ12 сар 18. 19:23П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов12 сар 18. 16:18Шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна12 сар 18. 12:55Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо12 сар 18. 12:01Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ12 сар 18. 11:52Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ12 сар 18. 11:44Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно12 сар 18. 11:24БНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.