Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо


12-р сарын 19
18 цаг 45 минут

     Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.19) нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг тус Байнгын хороо гаргаж, дэмжжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул товын дарааллыг баримтлав.

Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, уг саналыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг үндэслэн Максимын Чинбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлжээ. Адуучин сүрэг овогт Максимын Чинбат нь 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 52 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрбээр 1981-1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвтэй. Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа.

Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох талаар зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Алтангэрэл, Ж.Золжаргал,  Л.Соронзонболд, Б.Энхбаяр нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигч М.Чинбатаас  асуулт асууж, хариулт, мэдээлэл авсны санал хураалт явууллаа. 

Санал хураалт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталъя гэсэн Байнгын хорооны горимын саналыг дэмжих эсэх санал хурааснаар үргэлжилж, уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь буюу 62 хувь нь дэмжсэн тул эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбатыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Улсын Их Хурлын 65 гишүүн буюу 70.7 хувь дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Г.Уянга нараас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар дэмжигдээгүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 44.4-т заасны дагуу хууль санаачлагчид буцаав.

Чуулганы нэгдсэн хуралдаан Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийн танилцуулгаар үргэлжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ1 цаг 46 минутын өмнөУлсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо1 цаг 53 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа1 цаг 58 минутын өмнөТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 5 минутын өмнө“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргажээ8 цаг 1 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 30 минутын өмнөДэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа9 цаг 34 минутын өмнөНийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана12 сар 19. 9:54Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 19. 9:48Намаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?12 сар 19. 9:45Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв12 сар 19. 9:10Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 19. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн12 сар 19. 9:01Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12 сар 18. 19:37Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 19:32Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна12 сар 18. 19:28Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ12 сар 18. 19:23П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов12 сар 18. 16:18Шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна12 сар 18. 12:55Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо12 сар 18. 12:01Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ12 сар 18. 11:52Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ12 сар 18. 11:44Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар үзэгчдийн хүртээл болно12 сар 18. 11:24БНСУ-д хуурамч иен солихийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ12 сар 18. 11:07УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 18. 10:28Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү12 сар 18. 10:27Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 9:53Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно12 сар 18. 9:49ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ12 сар 18. 9:45“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ12 сар 18. 9:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.