“Монгол шуудан” ХК-иас 2019 онд Төрийн их хуурч Г.Жамъяангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдвээр 2 блок, 5 нэрийн марк гүйлгээнд гаргаж байсан билээ. Өнөөдөр (2025.12.19) “Монгол шуудан” ХК-иас “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт 2 блок, 6 нэрийн 2 дахь цуврал шуудангийн маркийг гүйлгээнд гаргаж байна. Маркийг бүтээхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төвийн хамт олон зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням, “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн болон салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар оролцлоо.
Энэхүү “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт 2 блок, 6 нэрийн шуудангийн 2 дахь цуврал маркт дараах Монголын соёлын биет бус өвийг дүрслэн харуулсан. Үүнд, Монгол тууль (2009), Монголын уламжлалт Хөөмийн урлаг (2010), Монгол баяр наадам (2010), Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Ботго авхуулах зан үйл (2015), Уул овоо тахих Монгол зан үйл (2017), Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019).

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг (СББӨ) хамгаалах тухай конвенц (2003) нь хүн төрөлхтний соёлын биет бус өвийг хамгаалахад чиглэгдсэн баримт бичиг юм. Монгол Улс энэхүү Конвенцод 2005 онд нэгдэн орсон. Монгол Улс нь 2024 оны байдлаар нийт 17 соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. ЮНЕСКО-д түүх, соёлын өвөө бүртгүүлж, баталгаажуулах нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. ЮНЕСКО-д СББӨ-ийг бүртгүүлэх нь тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Facebook
Twitter
Youtube


Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч байна
Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо
Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна
Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү
Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.gif)

Сэтгэгдэл бичих