“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна


12-р сарын 22
12 цаг 33 минут

     ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр үзүүлсэн хүний биеийг угааж хатаадаг “хүн ​​угаалгын машин”-ыг 2026 онд худалдаалж эхэлнэ гэж зохион бүтээгчид нь мэдэгджээ. 

Угаалгын өрөө, шүршүүрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Science Co” компанид зохион бүтээсэн уг угаалгын машиныг ахмад настнуудын асрамжийн газруудад ирэх оны гуравдугаар сараас нийлүүлж эхлэх бол бусад хэрэглэгчдэд 2026 оны эцэс гэхэд борлуулж эхлэх ажээ.

Энэхүү машин нь “хэрэглэгч болон асран хамгаалагчдын аль алиных нь ачааллыг хөнгөвчилнө” гэж Осака хотод байрладаг тус компанийн захирал Аояма Ясүаки хэллээ. Тэгш өнцөгт хэлбэртэй ваннтай төстэй уг төхөөрөмжид хэрэглэгчид хажуугийн хаалгаар нь орж суугаад усанд орох юм.

Биеийн жижиг завсрууд руу орохуйц жижиг бөмбөлөг үүсгэдэг “нарийн ширхэгт бөмбөлөг”-ийн технологийг ашигласнаар уг машин нь шампунь хэрэглэхгүйгээр, үрэхгүйгээр бүтэн биеийг угааж цэвэрлэх боломжийг олгох бөгөөд нэг удаа усанд ороход 10 орчим минутын хугацаа шаардагдах ажээ. Энэхүү машиныг 1.45 сая иенээр /9200 ам.доллар/ худалдаална.

“Бид хүний ​​угаалгын машины бодит хувилбарыг бүтээсэн бөгөөд энэ нь таны толгойноос эхлээд хөл хүртэл цэвэрлэх болно” гэж А.Ясүаки хэлжээ. Хүний угаалгын машин бүтээх санаа анх 1970 оны Осакагийн экспогийн үеэр гарч байжээ. Энэ жилийн үзэсгэлэнд оролцсон 1300 орчим зочин уг төхөөрөмжийг туршиж үзсэн байна. Тус компани уг технологийг арилжааны зорилгоор ашиглах хүсэлтийг дотоодоос болон хилийн чанадаас хүлээн авчээ. 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна36 минут 14 секундын өмнө“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна1 цаг 35 минутын өмнөӨнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав2 цаг 58 минутын өмнөГ.Дамдинням: Өнөөдөр 75 вагон АИ 92 бууна3 цаг 4 минутын өмнө“Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч4 цаг 4 минутын өмнөТомуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна4 цаг 13 минутын өмнөӨнөөдөр өвлийн туйл, хүйтний ес эхэлнэ4 цаг 22 минутын өмнөУИХ дахь АН-ын бүлэг: Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй4 цаг 37 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.22-12.264 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн5 цаг 4 минутын өмнө2026 оны 1 дүгээр сард шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцлоо12 сар 20. 15:38Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна12 сар 20. 15:05Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцлаа12 сар 20. 13:48“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ12 сар 19. 18:52Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо12 сар 19. 18:45Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа12 сар 19. 18:40Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 19. 18:33“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргажээ12 сар 19. 12:37УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 19. 11:08Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа12 сар 19. 11:04Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана12 сар 19. 9:54Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 19. 9:48Намаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?12 сар 19. 9:45Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв12 сар 19. 9:10Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 19. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн12 сар 19. 9:01Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12 сар 18. 19:37Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 18. 19:32Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна12 сар 18. 19:28Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ12 сар 18. 19:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.