Алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ


12-р сарын 22
17 цаг 38 минут

     ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Anadolu/. АНУ-Венесуэлийн зөрчил хурцдаж байгаагаас үүдэн найдвартай активуудын эрэлт нэмэгдсэнээр даваа гарагт алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 

Тодруулбал, даваа гаргийн 07:00 цагийн байдлаар алтны үнэ 2 хувиар өсөж, унц нь 4420.35 ам.долларт хүрснээр 10 дугаар сард хүрээд байсан дээд үзүүлэлтээ шинэчилсэн байна. Энэ онд худалдаа, геополитикийн хурцадмал байдал, Төв банкны хүүг бууруулах шийдвэр зэргээс шалтгаалан алтны үнэ 70 хувиар өсжээ.

Түүнчлэн даваа гарагт мөнгөний үнэ 3 хувиар өссөнөөр нэг унц нь 69.5 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Ингэснээр сүүлийн 12 сарын хугацаанд мөнгөний үнэ 130 гаруй хувиар өсжээ. Хөрөнгө оруулагчид ирэх онд бодлогын хүү буурч, эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасна хэмээн таамаглаж байгаа тул үнэт металлын үнэ үргэлжлэн өсөж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаатай холбоотойгоор найдвартай активуудын эрэлт нэмэгдэж буй энэ үед даваа гарагт энэхүү ээлжит өсөлт ажиглагджээ. 2026 онд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэн нь биет хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлсэн байна.

Вашингтон, Каракасын хоорондох хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаа энэ үед АНУ Венесуэлийн эргийн ойролцоогоос гурав дахь хөлөг онгоцыг саатуулахаар ​бэлтгэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан нь дэлхийн геополитикийн урьдчилан таамаглах аргагүй байдлыг улам бүр нэмэгдүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийг газрын тосны орлогоо АНУ руу хууль бус цагаачлал болон мансууруулах бодис тээвэрлэлтийг санхүүжүүлэхэд ашигладаг хэмээн мэдэгдээд, тус улсад тавих хяналтыг нэмэгдүүлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп Өмнөд Америкийн тус улсад хуурай замын довтолгоо хийнэ хэмээн сүрдүүлж, хориг арга хэмжээ авсан газрын тосны танкеруудыг тус улсад орж, гарахыг хаахыг тушаажээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна1 цаг 23 минутын өмнөАлтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ1 цаг 32 минутын өмнөМ.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо1 цаг 39 минутын өмнөТатварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна5 цаг 39 минутын өмнө“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна6 цаг 37 минутын өмнөӨнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав8 цагийн өмнөГ.Дамдинням: Өнөөдөр 75 вагон АИ 92 бууна8 цаг 6 минутын өмнө“Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч9 цаг 6 минутын өмнөТомуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна9 цаг 15 минутын өмнөӨнөөдөр өвлийн туйл, хүйтний ес эхэлнэ9 цаг 23 минутын өмнөУИХ дахь АН-ын бүлэг: Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй9 цаг 39 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.22-12.2610 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 22. 9:042026 оны 1 дүгээр сард шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцлоо12 сар 20. 15:38Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна12 сар 20. 15:05Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцлаа12 сар 20. 13:48“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ12 сар 19. 18:52Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо12 сар 19. 18:45Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа12 сар 19. 18:40Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 19. 18:33“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргажээ12 сар 19. 12:37УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 19. 11:08Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа12 сар 19. 11:04Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана12 сар 19. 9:54Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв12 сар 19. 9:48Намаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?12 сар 19. 9:45Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв12 сар 19. 9:10Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 19. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн12 сар 19. 9:01Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12 сар 18. 19:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.