Э.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно


12-р сарын 23
9 цаг 58 минут

      1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто болон мото спортын олимп гэгдэх алдарт “Дакар ралли 2026” уралдаан 2026 оны нэгдүгээр сарын 3-нд эхэлнэ.

14 хоног үргэлжлэх тус уралдаанд манай улсаас хоёр тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаагийн нэг нь гавьяат тамирчин Э.Халиунболд юм. Түүний хувьд өдгөө АНУ-д бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэндээсээ Саудын Арабыг зохих аж. Тэгвэл Э.Халиунболдын арын албыг хариуцаж буй  Э.Ууган-Эрдэнэ ахлагчтай “Тал нутгаас Дакарт” төслийнхөн энэ сарын 28-нд Саудын Арабын зүг хүлгийн жолоо зална. Уралдаанаас өмнө Э.Халиунболд гавьяаттай онлайнаар цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд “Дакар ралли” уралдаанд оролцож байгаад баяр хүргэе. Бэлтгэл сургуулилалт хэр байна даа?

-Маш их баярлалаа. “Тал нутгаас Дакарт” төсөл 2025 онд амжилттай хэрэгжээд, хамгийн том даваа буюу 2026 оны нэгдүгээр сарын 3-нд эхлэх 46 дахь удаагийн “Дакар ралли”-д оролцоход бэлэн боллоо. Бид алдарт “КТМ” брэндийн үйлдвэрийн хоёрдугаар баг гэж хэлж болохуйц “Дакар”-тай хамтран ажиллаж байна. Мотоцикл, техник хэрэгслийг үзлэгт нь оруулаад Испанийн Барселонагаас Саудын Араб руу ачуулсан. Уг нь 14 хоногийн өмнө уралдаан болох газартаа очихоор төлөвлөж байсан ч зарим асуудлаас болоод чадсангүй.

-“Тал нутгаас Дакарт” төсөл эхлэх болсон тэр цэг нь юу байв?

-Эр зоригийн олимп “Дакар ралли”-д оролцоно гэдэг нэр төрийн хэрэг бөгөөд үүгээр дамжуулан маш олон контакттай болдог. Энэ бол хамгийн үнэлшгүй зүйл. Надад энэ саналыг “Тал нутгаас Дакарт” төслийг хэрэгжүүлэгч Э.Ууган-Эрдэнэ ах санал тавьсан. Би маш дуртай хүлээж авсан. Миний хувьд бэлтгэл сургуулилалтын хажуугаар бусад ажлаа хийх хэцүү. Тиймээс илүү том зургаар нь харж байгаа хэрэг. Ингээд тусад нь медиа болон менежер хүмүүсээс бүрдсэн тусгай баг ажиллуулах үүднээс энэ төслийг эхлүүлсэн. Ингэж л “Дакар ралли” хэмээх алдартай уралдаанд оролцох том хүслээ биеүүлэх боломж олдсон юм даа. Цаашлаад энэ төслөөр дамжуулан, дараа дараагийн залгамж халаа болох залуусыг хамруулбал гоё эерэг нөлөө, мотивац, зөв хандлага авах юм болов уу гэсэн том агуулга, харууцтай, зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-14 хоногийн хугацаанд 8000 орчим километр замыг элсэн цөлөөс эхлээд маш хүнд замыг туулна. Та үүнд бэлэн үү?

-Би “Тийм” гэж хэлмээр байна. “Дакар ралли”-г эр зоригийн тулаан, техник спортын олимп хэмээдэг. Бүтэн багийн олон цаг, сар өдрийн хамтын ажиллагаа байдаг. Тамирчин өмнөтгөл цуврал уралдаануудад оролцох, улбаалаад амжилт сайн гаргахаас л бүх зүйл эхэлдэг юм. Дакарт 14 хоног мөн мэргэжлийн баг, дээрээс нь тэр олон хүний хоол хүнс, тээвэр ложистик гээд маш олон зүйл дээр тив алгасаж ингэж зохион байгуулж байгаа гэдэг утгаараа асар өндөр зардал гардаг. Дакарыг зориод очсон зөвхөн мэргэжлийн тамирчин, механикч, менежер, медиа гээд 14 мянга орчим хүн тэнд чуулна. Тэр хүмүүсийн зардлыг хэдэн тэрбумаар хэмжиж болно. Асар их зардал санхүүгийн яриа гарах юм. Зөвхөн монгол тамирчны хувьд мэргэжлийн багаас үйлчилгээ авахад хамгийн багадаа үйлчилгээ, ажлын зардал нь 70-90 мянган еврогоос эхэлдэг. Тэгээд 90 мянган евро гэдэг чинь ер нь 100 гаруй мянган доллар гэсэн үг. Тэгээд зөвхөн нэг багт энэ мөнгийг өгч байж шинэ мотоцикл техник, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ, өдөр бүр шинэ дугуй тавьж уралдана, шинэ мюссе сольж уралддаг. Товчхон хэлэхэд асар их золиос, чадамжийг шаарддаг л даа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Уралдаанд нь амжилт хүсье.

-Маш их баярлалаа. 2026 оны “Дакар Ралли”-д Монголоос хоёр тамирчин уралдана. Би 57 дугаартай, харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 79 дугаартай уралдах юм. Эх орныхоо нэрийг гаргах хоёр тамирчнаа сайн дэмжээрэй гэж хэлье дээ. Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын төлөө бид хичээх болно. 

Эх сурвалж: Б.Мөнхзул


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр22 минут 51 секундын өмнөНийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.