Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тавдугаар хуралдаан /2025.12.22/ боллоо.Хуралдаанаар Эрдэмтдийн зөвлөлөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас хагас коксон түлшинд шилжихэд анхаарах асуудлын талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилт болон Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Мөн ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн “Монгол оронд модлог био шахмал түлшний үйлдвэр байгуулах шаардлага, ач холбогдол” танилцуулгыг сонслоо.
Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат хагас коксон түлшний чанарт олон улсын болон дотоодын итгэмжлэгдсэн гурван лабораториор давхар хяналт тавьж буйг танилцуулав.
Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч гол бодисуудын 2025 оны сүүлийн улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцуулсан юм. Тодруулбал, хүхэрлэг хий 2024 оны 12 дугаар сард 108 мкг/м3 байсан бол 2025 оны 12 дугаар сард 49 мкг/м3 болж, 55 хувиар буурчээ. Мөн PM2.5 болон PM10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл 2 хувиар буурсан байна.
Эрдэмтдийн зөвлөл Улаанбаатар хотын хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж тодорхой хувиар буурч, зохих үр дүнд хүрснийг онцолж, цаашид хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.
Facebook
Twitter
Youtube


БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ
АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ
Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга
COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт
COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна

Сэтгэгдэл бичих