Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна


12-р сарын 23
13 цаг 24 минут
       Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцийн талаарх мэдээллийг сонслоо.
Тодруулбал, тус төсөл нь БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна.
ГТБҮ-ийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ГТБҮ байгуулах төслийн явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байгааг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Хоёр улсын ЗГ хоорондын гэрээний дагуу тус үйлдвэр 2028 онд ашиглалтад орох хэдий ч Засгийн газар болон АҮЭБЯ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсний үндсэн дээр 2027 оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Уулзлатын үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний хямралын үед бид 95 хувь ОХУ-аас, БНХАУ-аас 5 хувийн хамааралтай буюу энэ салбар 100 хувь гаднаас хамааралтай байна.
Эндээс гарах гарц бол дотоодын нефтийн үйлдвэр. Үндсэндээ таны голлон зүтгэж, миний бодлогоор дэмжиж буй ажил дуусч байж манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангадаг болно.
Одоо бидний гол ажил бол түүхий эдийн асуудал. Түүхий эдийн асуудлыг манай яам ярилцаж байна. Удахгүй “Петрочайна”-тай хэлэлцээр хийгээд ойрын үед шийдэл гаргах байх” хэмээн онцоллоо.
Нэмэлт мэдээлэл өгөхөд,
EPC 01: Технологийн бус барилга байгууламжууд
EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд
EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд
(EPC - Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт) хийгдэж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ1 цаг 34 минутын өмнөСайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ1 цаг 39 минутын өмнөЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв1 цаг 42 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна1 цаг 46 минутын өмнөЕвро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна1 цаг 54 минутын өмнөЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 1 минутын өмнөАж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна3 цаг 53 минутын өмнөХагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө3 цаг 56 минутын өмнөАҮЭБЯ: Энгийн АИ-92 хуучин үнээрээ байгаа4 цаг 50 минутын өмнөТөрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэл4 цаг 56 минутын өмнөМонгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал5 цаг 2 минутын өмнөЭ.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно5 цаг 11 минутын өмнөЭрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 цаг 17 минутын өмнө51 дэх долоо хоног: Венесуэлийг бүрэн бүслэн хаажээ5 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн6 цаг 2 минутын өмнөМөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна12 сар 22. 17:47Алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ12 сар 22. 17:38М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12 сар 22. 17:31Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна12 сар 22. 13:31“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна12 сар 22. 12:33Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав12 сар 22. 11:09Г.Дамдинням: Өнөөдөр 75 вагон АИ 92 бууна12 сар 22. 11:03“Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч12 сар 22. 10:04Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 22. 9:55Өнөөдөр өвлийн туйл, хүйтний ес эхэлнэ12 сар 22. 9:46УИХ дахь АН-ын бүлэг: Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй12 сар 22. 9:30УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.22-12.2612 сар 22. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 22. 9:042026 оны 1 дүгээр сард шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцлоо12 сар 20. 15:38Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна12 сар 20. 15:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.