ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв


12-р сарын 23
13 цаг 27 минут

      Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр тогтсоны хоёр дахь буюу “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын танилцуулав. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3 дугаар заалтын дагуу Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2026 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг дурдав. Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсөв”-ийн гүйцэтгэлийг дэлгэрэнгүй танилцууллаа.

2025 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр 2 тэрбум төгрөгийг Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн юм. Эрдэнэсийн санд 2025 онд иргэдээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирснээс “Жанрайсаг бурхан”-ыг “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, эд зүйлийг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн байна. Монголбанкны дурсгалын зоосны дээж болон франчайз зоосыг гүйцэтгэлээр орлогод авахаар төлөвлөсөн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 162 ширхэг дээж зоосыг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэжээ.

1945 оны зоосон мөнгөн тэмдэгт 2.000 ширхэг, Монголбанкны “Хүндэт банкир” тэмдгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн хэмээн С.Наранцогт ерөнхийлөгч танилцууллаа. Түүнчлэн Монголбанкны санаачилгаар болон франчайзаар үйлдвэрлэсэн дурсгалын зоос, үрлэн мөнгө, гулдмайг Эрдэнэсийн сангийн Гүйлгээ санд орлогоор бүртгэсэн талаар, тус сангаас холбогдох төлөвлөлтийн дагуу дурсгалын зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдсан аж. Чингис хаан баримлын үзэсгэлэнгийн нээлт болон Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дахь эд зүйлсийн сэлбэн тордолт, бусад ажлын зардалын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлээд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дэх эд зүйлсийн талаар танилцуулсан.

Үргэлжлүүлэн тэрбээр 2026 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийн төслийг танилцуулсан юм. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2026 онд дараах байдлаар төлөвлөжээ. Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тусгасан байна. Мөн Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, ирэх онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлийг гүйлгээ санд орлогоор бүртгэх, үүнд 24,300 ширхэг дурсгалын зоосыг худалдахаар төлөвлөсөн байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх  хэсэгт заасныг баримтлан боловсруулсан Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдаанд дэлгэрэнгүй танилцууллаа.

Гишүүд шийдвэрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон гурав дахь асуудал нь "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ1 цаг 35 минутын өмнөСайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ1 цаг 40 минутын өмнөЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв1 цаг 43 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна1 цаг 47 минутын өмнөЕвро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна1 цаг 56 минутын өмнөЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 3 минутын өмнөАж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна3 цаг 54 минутын өмнөХагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө3 цаг 58 минутын өмнөАҮЭБЯ: Энгийн АИ-92 хуучин үнээрээ байгаа4 цаг 51 минутын өмнөТөрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэл4 цаг 58 минутын өмнөМонгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал5 цаг 4 минутын өмнөЭ.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно5 цаг 13 минутын өмнөЭрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 цаг 18 минутын өмнө51 дэх долоо хоног: Венесуэлийг бүрэн бүслэн хаажээ5 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн6 цаг 4 минутын өмнөМөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна12 сар 22. 17:47Алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ12 сар 22. 17:38М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12 сар 22. 17:31Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна12 сар 22. 13:31“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна12 сар 22. 12:33Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав12 сар 22. 11:09Г.Дамдинням: Өнөөдөр 75 вагон АИ 92 бууна12 сар 22. 11:03“Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч12 сар 22. 10:04Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 22. 9:55Өнөөдөр өвлийн туйл, хүйтний ес эхэлнэ12 сар 22. 9:46УИХ дахь АН-ын бүлэг: Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй12 сар 22. 9:30УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.22-12.2612 сар 22. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 22. 9:042026 оны 1 дүгээр сард шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцлоо12 сар 20. 15:38Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна12 сар 20. 15:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.