Сайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ


12-р сарын 23
13 цаг 31 минут

     ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /TASS/. АНУ-ын засаг захиргаа тус улсаас өөрийн хүсэлтээр гарч буй хууль бус цагаачдад олгох урамшууллыг 3 мянган ам.доллар болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. 

Эх орондоо буцах хүсэлтээ он дуусахаас өмнө гаргасан хүмүүст уг урамшууллыг олгоно гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгдсэн байна. 

“Зул сарын баярыг тохиолдуулан хууль бус цагаачдад өөрийн хүсэлтээр гарахад зориулсан урамшууллыг гурван дахин нэмэгдүүлэн өгч байна. Он дуусахаас өмнө CBP Home App аппликейшнээр өөрөө нутаг буцах хүсэлт гаргасан хууль бус цагаачид 3 мянган ам.долларын урамшуулал авах боломжтой” гэж тэрбээр X нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Урьд нь мэдэгдэж байсанчлан нисэх онгоцны тасалбарын үнийг АНУ-ын засгийн газар төлнө. Мөн цагаачлалын хууль зөрчсөнтэй холбоотой торгууль болон бусад шийтгэлүүдийг хүчингүй болгоно. 

Энэ оны нэгдүгээр сараас хойш 1.9 сая хууль бус цагаач сайн дураараа нутаг буцсан байна. 

Өөрийг нь засгийн эрхэнд гарахаас өмнө 25 сая орчим хүн АНУ-д хууль бусаар нэвтэрсэн гэж Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь мэдэгдэж байв. Тэрбээр тангаргаа өргөснийхөө дараа АНУ-Мексикийн хил дээр онц байдал зарлах тухай зарлигт гарын үсэг зурсан бөгөөд хууль бусаар орж ирсэн цагаачдыг нутаг буцаах хамгийн өргөн хүрээтэй ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгээ онцолж байв.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ1 цаг 34 минутын өмнөСайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ1 цаг 39 минутын өмнөЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв1 цаг 42 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна1 цаг 46 минутын өмнөЕвро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна1 цаг 54 минутын өмнөЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 2 минутын өмнөАж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна3 цаг 53 минутын өмнөХагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө3 цаг 57 минутын өмнөАҮЭБЯ: Энгийн АИ-92 хуучин үнээрээ байгаа4 цаг 50 минутын өмнөТөрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэл4 цаг 57 минутын өмнөМонгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал5 цаг 3 минутын өмнөЭ.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно5 цаг 11 минутын өмнөЭрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 цаг 17 минутын өмнө51 дэх долоо хоног: Венесуэлийг бүрэн бүслэн хаажээ5 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн6 цаг 2 минутын өмнөМөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна12 сар 22. 17:47Алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ12 сар 22. 17:38М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12 сар 22. 17:31Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна12 сар 22. 13:31“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна12 сар 22. 12:33Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав12 сар 22. 11:09Г.Дамдинням: Өнөөдөр 75 вагон АИ 92 бууна12 сар 22. 11:03“Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч12 сар 22. 10:04Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 22. 9:55Өнөөдөр өвлийн туйл, хүйтний ес эхэлнэ12 сар 22. 9:46УИХ дахь АН-ын бүлэг: Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй12 сар 22. 9:30УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.22-12.2612 сар 22. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 22. 9:042026 оны 1 дүгээр сард шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцлоо12 сар 20. 15:38Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна12 сар 20. 15:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.