Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.12.23/ хуралдаан УИХ-ын гишүүн ААриунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг тодотгоод санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Н.Учрал нарын УИХ-ын гурван гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, мөн өдөр О.Саранчулуун нарын УИХ-ын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Түүнчлэн Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл, Н.Алтаншагай нарын УИХ-ын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Ганц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?
Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна
Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Баян-Өлгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээхээр шийдвэрлэжээ.gif)

Сэтгэгдэл бичих