ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


12-р сарын 24
9 цаг 53 минут

     Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо (2025.12.23) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, товлосон гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдаан даргалагч дэгийн дагуу ирц, товыг танилцуулснаар хуралдаан эхэлсэн. Энэ өдрийн хуралдаанд тус Байнгын хорооны 29 гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Т.Аубакир, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, П.Сайнзориг, П.Ганзориг, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Б.Чойжилсүрэн, Р.Батболд, Ч.Номин, З.Мэндсайхан, Дав.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Д.Пүрэвдаваа нарын 18 гишүүн хүрэлцэн ирж, 62.1 хувийн ирцтэй хуралдлаа.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан товын дагуу Төсвийн байнгын хороо энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудитын тайлан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр товлосныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа. Хэлэлцэх асуудлын талаар санал гаргах гишүүн байгаагүй тул Байнгын хорооны хэлэлцэх асуудлын товд өөрчлөлт орсонгүй, үргэлжлүүлэн хуралдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг тус хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэж заасан. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тэлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гадаад төслийн зээл авч ашигласан ба Япон улсын зээлээр “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлээр “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төсөл”, Азийн Хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2025 оны байдлаар Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан, хэрэгжилтийг Засгийн газар хариуцаж байгаа нийт 17.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 72 төслийг хэрэгжүүлж, эдгээрээс 5.3 их наяд төгрөг буюу 29.6 хувийг ашигласан, 2025 онд 1.5 их наяд төгрөгийг ашиглахаар 2025 оны төсвийн тухай хуульд баталсан. Эдгээр төслийн 82 хувь нь 2025-2028 онд хэрэгжиж дуусахаар гэрээ, хэлэлцээртэй байгаа нь гэрээний хугацаанд санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлж, төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай талаар илтгэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, жилд дунджаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”, иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэгтэй “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч, санхүүжилтийг шийдвэрлэх гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Тиймээс Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү хуулийн төсөл нь 10 зүйлтэй бөгөөд уг анхдагч хуулийг төслийг баталснаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүйгээр үл барам, олон талын ач холбогдолтойг онцоллоо. Тухайлбал, Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарлыг бууруулах, валютын гадагшлах урсгал эрс багасах, 2300 гаруй ажлын байр нэмэгдэх, улсын хөгжлийн бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх тооцоолол гаргаснаа төсөл санаачлагч танилцуулгадаа дурдсан. 

Гадаад зээллэгийн санхүүжилт нь Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн томоохон эх үүсвэр төдийгүй үндэсний хэмжээний дэд бүтцийн сүлжээг бүрдүүлэх, нийгмийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, төсвийн богино хугацааны ачааллыг бууруулах, гадаад зээллэгийн төслүүдийг дагаж салбаруудад шинэ техник, технологи, инновац, ноу-хау нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болгох ач холбогдолтой. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг дагалдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй хэмээн хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Ч.Номин, П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэлэв. Тэд улс орны хөгжилд нэмэртэй томоохон төслүүдийг дэмжинэ. Цаашид нэг удаа гал унтраах маягаар ажиллах ёсгүй, төсөвт өртөг өндөр хэрнээ үр ашиггүй төслөөс зайлсхийх чухал гэсэн байр суурийг асуулт дундаа илэрхийлж байлаа. Товчхондоо бизнесийн зарчмаараа явж байгаа Сэлбэ дэд бүтэц зэрэг төсөлд төр оролцох шаардлагагүй гэсэн юм. Цаашид ийм хуулийг парламент батлах ёсгүй гэдгийг ч тодруулсан юм.

Зээлийг аль болох хурдан хугацаанд эргэлтэд оруулж, ашиглалтыг үр дүнтэй байлгахыг зорьж байгаа, 116 төслийн хувьд тухайн жилд бага хэмжээний төсөв баталдаг нь жишээлбэл, газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахад хүндрэл учруулж буй. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт товлосон хугацаандаа, зохих гүйцэтгэлтэй явагдаж байгаа хэмээн Сангийн яамны төлөөлөл танилцуулсан. Улаанбаатар хотын хэмжээнд зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төслүүдийн гүйцэтгэлийн явц байдлын талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай товч тайлагнав. Нийслэлийн хувьд газар чөлөөлөлт, дэд бүтцийн инженерийн шугам сүлжээг холбох зэрэг нь асуудалтай, ихээхэн хугацаа шаардсан ажил байдаг гэв.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуултад холбогдох яамдын төлөөлөл тухай бүр хариуллаа. Ийнхүү хэлэлцэх үед Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах болсон тул Байнгын хорооны хуралдаан түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдсан юм. 

Гишүүд үг хэлсний дараа, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаан Үндэсний аудитын газрын тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц буй нь шаардлагатай нөөцлөх боломжийг булааж байна18 минут 26 секундын өмнөБаян-Өлгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээхээр шийдвэрлэжээ36 минут 11 секундын өмнөФото: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна1 цаг 37 минутын өмнөТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 44 минутын өмнөТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв1 цаг 47 минутын өмнөЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 51 минутын өмнөГанц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?1 цаг 56 минутын өмнөЦэргийн албан хаагчид нэгнийхээ бие халджээ2 цаг 9 минутын өмнөХүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа2 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн2 цаг 29 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа12 сар 23. 22:40Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ12 сар 23. 19:01Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ12 сар 23. 13:36Сайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ12 сар 23. 13:31ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв12 сар 23. 13:27Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна12 сар 23. 13:24Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна12 сар 23. 13:15ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 23. 13:08Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна12 сар 23. 11:16Хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө12 сар 23. 11:13АҮЭБЯ: Энгийн АИ-92 хуучин үнээрээ байгаа12 сар 23. 10:20Төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэл12 сар 23. 10:13Монгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал12 сар 23. 10:07Э.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно12 сар 23. 9:58Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав12 сар 23. 9:5251 дэх долоо хоног: Венесуэлийг бүрэн бүслэн хаажээ12 сар 23. 9:37Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 23. 9:07Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна12 сар 22. 17:47Алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ12 сар 22. 17:38М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12 сар 22. 17:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.