Д.Манлайбаатар: Хувцсаа сольдог камергүй өрөөнд цэргүүд нэгнээ зодсон байна


12-р сарын 24
12 цаг 03 минут
      Цахим орчинд "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож байна" гэх дүрс бичлэг /2025:12:23/ цахим орчинд нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар: Их цочирдом зүйл боллоо. Өчигдөр 22.30 цагийн үед 05 дугаар ангийн алба хаагч дүрмийн бус үйлдэл гаргасныг иргэн цахимд тавьж, зарим сайт мэдээлэл тавьж цочирдуулсан. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээнүүдийг ЦЕГ, Дотоодын цэргийн штаб авсан. ХЭҮК болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ мэдээллийг аваад Дотоодын цэргийн штабаас Хяналт, шалгалт, аюулгүй байдлын нэгжийн алба хаагчид хянан шалгаж байгаа. Түүнчлэн, хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцаанд үүссэн асуудлын талаар СХД-ийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Энэ хүрээнд бичлэгт гарсан алба хаагчдыг Шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Мөн тухайн цэргүүдэд эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тогтоолгохоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинжилгээнд хамруулж байна. Бусад алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь холбогдуулж, гар утсаар яриулах арга хэмжээг авч байгаа. Хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг Хүний мэдээллийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавих цахим системүүдийг ашигладаг. Манай ангид 68 хяналтын камер ажиллаж байгаа. Үүний 62 камер нь дотогшоо чиглэсэн. Харин ариун цэврийн өрөө, усанд орох өрөө зэрэг хуулиар хязгаарласан бүсэд камер байршуулах боломжгүй. Энэ асуудал нь хугацаат цэргийн албан хаагчдын ахуйн өрөөнд буюу хувцсаа сольдог, усанд ордог, камергүй өрөөнд болсон.
Шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэн энэ асуудлыг мэдээлсэнд үнэхээр талархаж байна. Цаашид ч гэсэн энэ тал дээр хамтран ажиллах боломжтой.
Эцэг хүний,  ангийн захирагчийн хувьд ч ийм зүйл байж болохгүй. Байлгаж болохгүй. Энэхүү асуудалд шалгагдаж байгаа цэргүүд 2025 оны нэгдүгээр ээлжээр энэ жил татагдсан. Тэд 2025 оны нэгдүгээр ээлжээр төв орон нутгаас цэрэгт татагдсан иргэд. Дөрвөн иргэний дунд асуудал үүссэн, тэд бүгд нэг онд татагдсан цэргүүд, бүгд бага дарга нар. Урьдчилсан байдлаар Шүүх эмнэлгийн үзлэг, дүгнэлтээр хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагагүй гэж гарсан.
Бригадын Генерал Р.Чингис: Цэргийн байгууллага хүнийг хөнөөдөг газар биш. Бид бүгд үр хүүхэдтэй, ар гэртэй. Бидэнд ч асуудал тулгарвал үр хүүхдийнхээ төлөө явах л болно. Цаашид хамтраад хууль эрхзүйн бодлогоо яаж сайжруулах вэ гэдэг талаас ажиллана. Бид энэ асуудлыг зүгээр орхихгүй.
Эх сурвалж: Ганхуяг ХЭРЛЭН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр28 минут 55 секундын өмнөНийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.