Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ


12-р сарын 25
10 цаг 29 минут

     СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сард БНСУ-д айлчлах үеэрээ хүлээн авсан бэлгийнхээ хариуд Ерөнхийлөгч Ли Жэ Мёнд Цагаан ордны тусгайлан бүтээсэн алтан түлхүүр бэлэглэсэн гэж Ли Жэ Мёны Тамгын газрын дарга Кан Хун Шик лхагва гарагт мэдэгджээ. 

БНСУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Кан Кён Ва 12 дугаар сарын 17-нд Цагаан ордонд албан ёсоор итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Д.Трамп түүнд түлхүүрийг гардуулан өгсөн байна. 

Гэрэл зургаас харвал, “Цагаан ордны түлхүүр” гэсэн үгийг сийлсэн түлхүүрийг ерөнхийлөгчийн ордны зураг бүхий модон хайрцагт байрлуулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч БНСУ-ын Элчин сайдтай ярилцах үеэрээ Ли Жэ Мёнтой харилцах харилцаагаа сайшааж, “Тэр надад үнэхээр таалагддаг” гэж хэлснийг Кан Хун Шик эш татсан байна.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын өмнө 10 дугаар сарын сүүлчээр Д.Трамп зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод айлчлах үеэр Ли Жэ Мён түүнд эртний Шилла хаант улсын Чонмачон алтан титмийн хуулбарыг гардуулж, Өмнөд Солонгосын төрийн дээд одонгоор шагнасан юм.

Д.Трамп энэхүү алтан түлхүүрийг тусгай зочдод зориулсан ёслолын бэлэг болгон өөрийн биеэр зохион бүтээсэн гэдгээрээ алдартай. Өмнө нь уг бэлгийг Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Японы Ерөнхий сайд асан Таро Асо, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, хөл бөмбөгийн од Криштиану Роналду нарт гардуулсан байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хун Шик хэлэхдээ, энэхүү түлхүүр нь хоёр улсын хоорондын бат бөх харилцааны бэлгэдэл болно гээд, “бид Солонгос-АНУ-ын холбоотны бат бөх ирээдүйг үргэлжлүүлэн бүтээх болно” хэмээн нэмж хэлжээ.

 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Газар авах хүсэлтийг энэ сарын 31-нээс цахимаар авч эхэлнэ55 минут 16 секундын өмнөЛи Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ1 цаг 34 минутын өмнөБНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ2 цаг 12 минутын өмнөОрон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ2 цаг 22 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо2 цаг 26 минутын өмнөТэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо2 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн2 цаг 56 минутын өмнөАБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ12 сар 24. 19:16Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд12 сар 24. 19:13Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа12 сар 24. 12:5960 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байна12 сар 24. 12:39ЭЗБХ: Төрийн өмчийн талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 24. 12:33Д.Манлайбаатар: Хувцсаа сольдог камергүй өрөөнд цэргүүд нэгнээ зодсон байна12 сар 24. 12:03Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц буй нь шаардлагатай нөөцлөх боломжийг булааж байна12 сар 24. 11:18Баян-Өлгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээхээр шийдвэрлэжээ12 сар 24. 11:01Фото: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна12 сар 24. 10:01ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 24. 9:53ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв12 сар 24. 9:50ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ12 сар 24. 9:46Ганц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?12 сар 24. 9:42Цэргийн албан хаагчид нэгнийхээ биед халджээ12 сар 24. 9:28Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа12 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн12 сар 24. 9:08Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа12 сар 23. 22:40Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ12 сар 23. 19:01Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ12 сар 23. 13:36Сайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ12 сар 23. 13:31ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв12 сар 23. 13:27Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна12 сар 23. 13:24Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна12 сар 23. 13:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.