Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн


12-р сарын 25
13 цаг 13 минут

       Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.25/ мэдээлэл хийлээ.

Мэдэгдлийн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин “Сүүлийн өдрүүдэд шатахуун түгээлт, борлуулалттай холбоотой тодорхой хүндрэл үүсэж, иргэд бухимдаж байгааг бид ойлгож байна. Тиймээс бид ОХУ-ын тал болон импортлогч, түгээлтийн компаниудтай ойр, нягт хамтран ажиллалаа. Үүний үр дүнд нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, ялангуяа АИ-92 бензиний импорт нэмэгдээд байна.

Өнөөдрөөс эхлэн шатахуун түгээх станцууд дээр иргэдийн оочир дараалал харьцангуй багасаж, нөхцөл байдал аажмаар сайжирч эхэллээ. Ямартай ч он гарах үед шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд маань банкандаа бензинтэй байх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлье.

Манай яамны ажилтнууд сүүлийн гурван хоногт үүрийн 03:00 цаг хүртэл шатахуун түгээх станцууд болон агуулахууд дээр ажиллаж, нийлүүлэлт, түгээлтийг газар дээр нь зохион байгуулсан. Хэрэв 250 орчим шатахуун түгээх станцад зэрэг нийлүүлэлт хийгдэж, түгээлт хэвийн үргэлжилбэл нөхцөл байдал цаашид бүрэн тогтворжино гэж харж байна. Өчигдрийн байдлаар 181 орчим ШТС-ууд АИ-92 болон АИ-95 бензиний түгээлт хийлээ.

Арванхоёрдугаар сарын 24-нд 74 вагон, харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ний байдлаар 36 вагон АИ-92 бензин агуулахад бууж, шатахуун түгээх станцууд руу тараагдахаар ажиллаж байна. Иймд нөхцөл байдал аажмаар сайжирч, иргэд маань бага ч болов уужирч, шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн гэдгийг хэлье” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн1 цаг 48 минутын өмнөМонголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ1 цаг 59 минутын өмнөГазар авах хүсэлтийг энэ сарын 31-нээс цахимаар авч эхэлнэ3 цаг 54 минутын өмнөЛи Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ4 цаг 32 минутын өмнөБНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ5 цаг 10 минутын өмнөОрон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ5 цаг 20 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо5 цаг 24 минутын өмнөТэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо5 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн5 цаг 54 минутын өмнөАБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ12 сар 24. 19:16Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд12 сар 24. 19:13Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа12 сар 24. 12:5960 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байна12 сар 24. 12:39ЭЗБХ: Төрийн өмчийн талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 24. 12:33Д.Манлайбаатар: Хувцсаа сольдог камергүй өрөөнд цэргүүд нэгнээ зодсон байна12 сар 24. 12:03Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц буй нь шаардлагатай нөөцлөх боломжийг булааж байна12 сар 24. 11:18Баян-Өлгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээхээр шийдвэрлэжээ12 сар 24. 11:01Фото: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна12 сар 24. 10:01ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 24. 9:53ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв12 сар 24. 9:50ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ12 сар 24. 9:46Ганц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?12 сар 24. 9:42Цэргийн албан хаагчид нэгнийхээ биед халджээ12 сар 24. 9:28Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа12 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн12 сар 24. 9:08Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа12 сар 23. 22:40Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ12 сар 23. 19:01Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ12 сар 23. 13:36Сайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ12 сар 23. 13:31ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв12 сар 23. 13:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.