Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны 08-р сарын 27-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тооллогын явцын талаар танилцууллаа.
1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар лиценз олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 18412 лиценз олгожээ. Үүнээс 15235 нь хайгуулын, 3177 нь ашиглалтын лиценз олгосон байна.
Харин өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 2775 лиценз байгаагаас 1768 нь ашиглалтын, 1007 нь хайгуулынх байна. Хүчин төгөлдөр 2775 лицензийг 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээд эзэмшиж байгаа юм байна.Тооллогын урьдчилсан дүнгээс харахад нэг компани дээд тал нь 97 лиценз эзэмшиж, бусдад зарж, шилжүүлж байжээ. Өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгжийн нэр дээр дээд тал нь 26 хүчин төгөлдөр лиценз бүртгэлтэй байна.
Ажлын хэсэг лицензийн тооллогыг хийж дууссан бөгөөд лиценз эзэмшигч 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хамаарлыг тодорхойлох ажлыг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар улс төр, бизнес, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хамаарал бүхий 500 гаруй компанийг тодорхойлжээ.
Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр (АМНАТ) төлөлтийн тухайд нийт өрийн хэмжээ нь 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт 496 компани АМНАТ-ийн өртэй байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын татварын өртэй гурван хуулийн этгээд тутмын нэг нь АМНАТ төлөөгүй. АМНАТ төлсөн эсэхээс үл хамааран экспортоо үргэлжлүүлэх боломжтой байгаа нь үүссэн өрийг төлөхгүй байх цоорхойг бий болгосон гэж ажлын хэсэг дүгнэжээ.


Facebook
Twitter
Youtube


Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн
Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв
ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ
АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.gif)

Сэтгэгдэл бичих