Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол” Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв гадна талбайд 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 11:40 морин цагт болно. Мөн энэ үеэр Монголын сүүлчийн эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын номын сангаас Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт шилжин ирсэн, түүний нандин шүтээн болсон судар ном, түүхийн ховор сурвалж бичгээс бүрдсэн 9 ширхэг баримтат өвөөр “Богдын нандин” сэдэвт үзэсгэлэнг Үнэт ховор номын музейдээ дэлгэн толилуулах ба Дилав хутагтын түүхэн өвийг дэлгэрүүлэхэд чиглэсэн “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтийг зохион байгуулна.
Эрхэм Та бүхнийг хүрэлцэн ирж, Тусгаар тогтнолын баяраа хамтдаа тэмдэглэхийг урьж байна.
Жич: Харь гүрний 200 гаруй жилийн ноёрхол эрхшээлийг эцэс болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өргөн олон, дэлхий дахинаа тунхаглан зарласан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 9-ний бэлгэт сайн өдөр байсан бөгөөд өнөө жил 114 жилийн ойн баярын өдөр өвлийн дунд сарын шинийн 10-ны өдөр тохиож буй ажээ.
Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ.gif)

Сэтгэгдэл бичих