Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа


12-р сарын 26
10 цаг 54 минут

       Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих сенсор буюу CGM төхөөрөмжөө хүлээн авлаа. (2025.12.24) Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол хэмжигч сенсор төхөөрөмжтэй болгох ажлыг эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн 09 дүгээр сард шийдвэрлэж, тендер шалгаруулалтыг ЭХЭМҮТ-өөс 2025 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулсан юм. 

Тендерт шалгарсан “Сити Энержи” ХХК нь БНХАУ-ын "Microtech medical" үйлдвэрлэгчийн Linx CGM төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж өнөөдөр ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө. CGM төхөөрөмжийг нэг удаа бугалгад суулгаснаар 15 хоногийн хугацаанд солих шаардлагагүй, эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын мэдээллийг цаг минут тутамд харах бөгөөд амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлж, хүүхдүүдийн амьдралын чанар сайжрах ач холбогдолтой юм.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүдийн сенсор төхөөрөмжийг төрөөс даадаг болох зорилго биелж, энэ ондоо багтаан хүлээлгэн өгч байгаадаа туйлын баяртай байна. Амь насны асуудал өдөр бүр цаг тутамд тулгардаг эдгээр хүүхдүүд өдөрт 10, жилдээ 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахар хэмждэг байсан. Олон удаа хатгуулсаар захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болдог. Тиймээс хуруугаа хатгахгүйгээр сахарын үзүүлэлтээ хянах хялбар төхөөрөмжтэй болголоо. Цаашид насанд хүрэгчдийн сенсорын асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.


Нэг ч хүүхэд орхигдуулахгүй, хүндрэл чирэгдэлгүйгээр хүүхдүүдэд тараах, хэрэглэх заавар зөвлөгөөг сайтар өгөх зэрэг ажлыг зохион байгуулж, хяналтын тогтолцоо бүрдүүлэхийг ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатарт даалгав. 




Өнөөдөр Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Сүхбаатар зэрэг зарим аймгаас ирсэн хүүхдүүд инсулин болон CGM төхөөрөмжөө хүлээн авч, ЭХЭМҮТ-ийн дотоод шүүрлийн эмч нараас заавар зөвлөгөө авлаа. Монгол Улсын хэмжээнд энэ оны байдлаар 292 хүүхэд чихрийн шижин 1-р хэв шинжээр оношлогдсон ба 248 нь инсулинээс хамаарах чихрийн шижин өвчтэй байна. 1-р хэв шинжийн чихрийн шижин нь 4-6, 10-14 насанд илүүтэй тохиолддог байна. 

Хүүхэд бүхэн эрүүл энх байх болтугай.


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.