Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй. Ажлын хэсгийнхэн дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд албаны бүрэн шалгалт хийж байна.
Ажлын хэсэг дотоодын цэргийн бүх ангид шалгалт хийнэ. Цэргийн ангиудын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг шуурхай шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. Мөн зөрчил дутагдлыг илрүүлж, шалтгаан нөхцөлийг тодруулан арилгах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож ажиллана. Шалгалтын дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулах юм.



Facebook
Twitter
Youtube


Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн
Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв
ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ
АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.gif)

Сэтгэгдэл бичих