Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн


12-р сарын 26
17 цаг 52 минут

      -Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй-

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн Асуулгын цагаар “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” сэдвийн хүрээнд мэтгэлцээн өрнүүллээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болон гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, дэд сайд нарын томилгоо, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт бэлджээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулахдаа эдийн засгийн гол үзүүлэлтүүд болон статистик тоо, баримтыг дурдав. Тэрбээр, “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” гэдэг үнэн. Үнэхээр хамтарсан Засгийн газар ажилласан 2025 оны зургаадугаар сар хүртэл эдийн засаг унаж, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж уруудсан байсан. Долларын ханш 4000 төгрөг давах, инфляц 15 хувьд хүрэх тооцоололтой байсан. Тэгвэл унасан эдийн засаг одоо сэргэсэн.

сонин mn

Өнгөрч буй жил хүнд жил байсан. Хөөс хагарч үнэнтэй нүүр тулсан жил байсан. Ирэх жил хүнд жил байна. Дэлхийн эдийн засаг ийм байна. Нүүрсний үнэ хоёр, гурван жилийн өмнөхөөс дөрөв дахин унасан байна. Тийм учраас эрс шийдэмгий бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд, авлигатай тэмцсэний үр дүнд хэдэн хэрэг шүүхэд шилжүүлсэнээс илүү бодит үр дүнд эдийн засгийн өсөлт өнөөдөр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5 хувь болж давах дүнтэй байна. Долларын ханш 3600 төгрөг давсан байсан одоо 3550 төгрөг болж буурсан.

Төгрөгийн ханш чангарлаа. 15 хувь хүрч өсөж байсан инфляц 8.2 хувь болж буурлаа. Авсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг бодитой сайжирч байгааг илэрхийлэх тоонууд. Дотоодын статистик ийм байхаас гадна дэлхий Монгол Улсыг үнэлээд олон улсад нэр хүндтэй Moody’s, S&P агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэлийг B2, тогтвортой ангиллаас B1 тогтвортой ангилал руу шилжүүллээ” 

сонин mn

Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй

Унаж байсан эдийн засаг өссөн. Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн хэмээв.

Ерөнхий сайд мөн авлига, хулгайтай хийж байгаа тэмцэл тууштай үргэлжилж байгааг онцолж, өнгөрсөн авлига, албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн, олон арван хэрэг шалгагддаж байна. Тухайлбал, 2 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, лицензийг битүүмжилж шалгах ажиллагаа явуулж, энэ талаар нэхэмжлэлийг гаргаад байгааг дурдав. 

Татварын реформын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхдээ УИХ-д өргөн бариад байгаа татварын багц хуулиар данс хаадаг гэх мэт албадлагын шинжтэй механизмаас илүү зөвлөн тусалдаг, аж ахуйн нэгжүүдээ дэмждэг үйл хэлбэр, тогтолцоо руу шилжиж байгаа гэлээ. Мөн татварын өршөөлийг эхэлж хэрэгжүүлдэггүй, цогц реформыг эхэлж хийдэг. Татварын өршөөл үзүүлэх тухай гажуудуулсан мэдээлэл эдийн засагт ямар дохио өгөх вэ гэдгийг тооцох ёстойг онцлов.

Татварын өртэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгаа асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл сүүлийн статистик мэдээгээр 23 мянга орчим аж ахуйн нэгжийн данс хаагдсан байсныг Засгийн газрын хуралдаанаар чиглэл өгч 4368 аж ахуйн нэгжийн дансыг нээгээд байгаа аж. 

сонин mn

Дэд сайд нар томилсонтой холбоотой гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалд дэд сайдыг ажиллуулдаг нь дэлхийн улс орнуудад ч тогтсон жишиг. Засгийн газрын сайдын ажлыг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон улс оронд дэд сайд болон түүнтэй дүйх статустай албан тушаалууд бий.

Нэршил нь янз бүр боловч эрх, үүрэг нь дэд сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, парламенттай харилцах харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасны дагуу дэд сайд нарыг томилсон. 

Цаашид төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлж, бүтээмжид суурилсан үнэлгээг нэвтрүүлж, төрийн албанд дахин инженерчлэл хийнэ гэлээ.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн1 цаг 48 минутын өмнөОюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа4 цаг 6 минутын өмнөНийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 цаг 9 минутын өмнөӨнөөдөр өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна6 цаг 59 минутын өмнөУлаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ7 цаг 8 минутын өмнөМансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалжээ8 цаг 33 минутын өмнөДэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна8 цаг 37 минутын өмнөЧихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа8 цаг 46 минутын өмнө“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна8 цаг 50 минутын өмнөТусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол болно9 цаг 35 минутын өмнө“Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ9 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн9 цаг 46 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа12 сар 25. 19:26Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн12 сар 25. 13:13Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ12 сар 25. 13:02Газар авах хүсэлтийг энэ сарын 31-нээс цахимаар авч эхэлнэ12 сар 25. 11:07Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ12 сар 25. 10:29БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ12 сар 25. 9:51Орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ12 сар 25. 9:41Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо12 сар 25. 9:37Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо12 сар 25. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн12 сар 25. 9:06АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ12 сар 24. 19:16Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд12 сар 24. 19:13Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа12 сар 24. 12:5960 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байна12 сар 24. 12:39ЭЗБХ: Төрийн өмчийн талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 24. 12:33Д.Манлайбаатар: Хувцсаа сольдог камергүй өрөөнд цэргүүд нэгнээ зодсон байна12 сар 24. 12:03Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц буй нь шаардлагатай нөөцлөх боломжийг булааж байна12 сар 24. 11:18Баян-Өлгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээхээр шийдвэрлэжээ12 сар 24. 11:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.