29-31-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн салхитай байна.
Арванхоёрдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Говь-Алтайн нуруу, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
Арванхоёрдугаар сарын 30-наас 2026 оны нэгдүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Арванхоёрдугаар сарын 30, 31-нд Алтайн өвөр говиор цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Facebook
Twitter
Youtube


"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Цэргийн албан хаагчид нэгнийхээ биед халджээ
Фото: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна
Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа.gif)

Сэтгэгдэл бичих