Өнөөдөр Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр


12-р сарын 29
9 цаг 38 минут

      Тусгаар тогтнол. Энэ л эрхэм үнэтэй зүйл хаад хаадын хүсэл зорилго, Монгол эрсийн халуун амь, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлийн хатаар дамжин бид бүхнийх болсон юм. Энэхүү хоёрхон үгэнд улс үндэстний өлгий болсон эх орны мөн чанар оршин байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.

Үүний баталгаа болсон Монголчууд дэлхий дахинд эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин тунхаглаж, төрт улсаа сэргээн байгуулсны 114 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр туурга тусгаар Монгол Улсын нийт ард түмний баярын өдөр юм. Түүхийн шарласан хуудсыг эргэн сөхье. Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан хүчирхэг байдлаа алдсан нь хоорондоо зөрчилдөж, хагаран бутарснаас үүдэлтэй. Энэ нь Монгол төрийн баганыг хазайлгаж, Манж чин улсын эрхшээлд ороход хүргэсэн гэж үздэг.

Тэгвэл  ХХ зууны эхэн болоход Манжийн дарлал дор байсан Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө, тусгаар тогтнолоо харийн эрхшээлээс чөлөөлөх түүхэн цаг үед тулж ирсэн юм.

Энэ талаар, "Үндэсний тусгаар тогтнолоо өмнөд Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 275 жилийн дараа, Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа баруун Монгол, Ойрад Монгол Манжийн түрэмгийлэлд автсанаас хойш 160-аад жилийн дараа буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд сэргээсэн" хэмээн түүхч, академич Ж.Болдбаатар нэгэнтээ өгүүлсэн байдаг.

Иймээс энэ өдрийг Үндэсний тусгаар тогтнолын өдөр, эрх чөлөөний өдөр хэмээн түүхэндээ тэмдэглэдэг. 1911 оны Үндэсний хувьсгал бол 1921 он, цаашлаад XX зуунд Монгол Улс сэргэн мандах эхлэл болжээ.

114 жилийн өмнөх энэ өдөр харийн эрхшээлд байхдаа тэмцэлд нэгдэн сэрсэн Монголчууд цагаагчин гахай жилийн хувьсгалыг эхлүүлж, Их Хүрээнд VIII Богд Жавзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ.

Тухайн үед шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн  хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилж, 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг.

Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

Монголчууд 1911 онд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон нь үндэсний хувьсгалын шинжтэй аугаа үйл хэрэг юм. Дараа нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бүрэн тусгаар тогтнолоо олж авч, 1924 онд  Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь тусгаар тогтнолоо бататгасан том шат байв.

Бүр хожим 1945 онд Яалтын  гурван том гүрний хэлэлцээрээр Монголын статусыг баталснаар дэлхий дахинд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, идэвх чармайлттай ажилласны үр дүнд 1961 онд НҮБ-ын гишүүн болж, дэлхийн бүрэн эрхт улсуудын хүрээнд багтсан түүхтэй.

Өдгөөгийн Монгол Улс, манай ард түмний оршин тогтнож буйн баталгаа болсон тусгаар тогтнолыг бидний эцэг өвгөд сэргээн мандуулж, хайрлан хамгаалж, Монголын төлөө зүрх бүхэнд авч ирэх гэж тоолшгүй хүндийг гэтэлж, хэмжээлшгүй бэрхийг давсан юм.

Монголын төлөө цохилох зүрх бүхэнд Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн мэнд хүргэе.

МОНГОЛ ОРОН ҮҮРД МАНДАН БАДРАГ!



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна1 цаг 12 минутын өмнө"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ1 цаг 42 минутын өмнөБогд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ1 цаг 50 минутын өмнөӨнөөдөр Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн2 цаг 6 минутын өмнөГ.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн12 сар 26. 17:52Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12 сар 26. 15:34Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 26. 15:30Өнөөдөр өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна12 сар 26. 12:40Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ12 сар 26. 12:31Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалжээ12 сар 26. 11:07Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна12 сар 26. 11:02Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа12 сар 26. 10:54“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна12 сар 26. 10:49Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол болно12 сар 26. 10:05“Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ12 сар 26. 9:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 26. 9:53Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа12 сар 25. 19:26Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн12 сар 25. 13:13Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ12 сар 25. 13:02Газар авах хүсэлтийг энэ сарын 31-нээс цахимаар авч эхэлнэ12 сар 25. 11:07Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ12 сар 25. 10:29БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ12 сар 25. 9:51Орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ12 сар 25. 9:41Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо12 сар 25. 9:37Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо12 сар 25. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн12 сар 25. 9:06АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ12 сар 24. 19:16Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд12 сар 24. 19:13Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа12 сар 24. 12:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.