Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Соёлын өвд албан ёсоор бүртгэлтэй Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг Монгол бөхийн өргөөнд эх хувиар нь олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна.
Аливаа улс гүрний тусгаар тогтнолын эрхэм бэлгэдэл нь Улсын сүлд, тамга, туг, далбаа байдаг билээ. Энэхүү уламжлалын дагуу 1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо Өргөгдсөн Монгол Улсын хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь дэлхийн нийтийн жишгийн дагуу “Төрийн далбаа”-тай болсон явдал юм.
Зээгт наамал болон барлах аргаар бүтээсэн Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн далбааг урлахад Да лам Цэрэнчимэд ихээхэн үүрэгтэй оролцсон гэдэг бөгөөд уг далбааны гол дахь соёмбо тэмдэг нь 1921 оны Ардын хувьсгалын үеэр төрийн сүлд далбаанд ч залгамжлан ирсэн түүхтэй. Богд хаант Монгол Улсын Төрийн далбааг 2004 оны тавдугаар сарын 5-нд Засгийн газрын 108-р тогтоолоор “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд одоогоор Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хадгалдаг ажээ.
Facebook
Twitter
Youtube


Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа
Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Сэтгэгдэл бичих