Монгол Улс Дэлхийд "Робот мэс засал" -ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болов. Робот мэс засал эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх ажлын бэлтгэл өнгөрсөн гурван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн бөгөөд өнөөдөр анхны мэс заслаа амжилттай хийлээ.Робот мэс засал эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтрээд буй шинэ, мэс засал эмчилгээний хүчирхэг, дэвшилтэт технологи бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар, маш нарийвчлалтай ажиллах боломж нь болох ба бүрэн нутагшсаны үндсэн дээр интернетийн маш өндөр хурдны тусламжтайгаар ард иргэдэд зайнаас мэс засал хийх боломжийг бүрдүүлэх юм.
Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний дэвшил болох "робот мэс засал" эмчилгээг манай улс нэвтрүүлэхдээ БНСУ - ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажиллажээ.
Өнөөдрийн мэс заслыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн удирдан явуулсан бөгөөд түүнийг "робот мэс засал эмчилгээ" -г анх нэвтрүүлэх санаачлагыг гаргасан хүн гэдгийг салбарынхан нь онцолж байв.
Монгол хүн дэлхийн анагаах ухааны ололт, эмчилгээний дэвшилтэт технологиос хол хоцрохгүй, өвдсөнөөсөө болж санхүүгийн дарамтад орохгүй байх бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж буйгаа Эрүүл мэндийн сайд Ж. Чинбүрэн өнөөдөр хэлсэн бөгөөд салбарынхаа залуу эмч, сувилагч, баг хамт олноор бахархаж буйгаа илэрхийлэн амжилт хүсэв.
Робот мэс заслын технологийг амжилттай нэвтрүүлэх суурь нь дурангийн эмс заслын өнгөрсөн 20 жилийн хөгжүүлэлт байсан бол робот мэс засал эмчилгээ нь дэлхийн хамгийн шилдэг технологийг манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх том үүд хаалга, туршлага, зориг болно гэдэгт итгэж буйгаа залуу шилдэг эмч нар хэллээ.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
Наадмаар зургаан хоног амарна.gif)

Сэтгэгдэл бичих