УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа


12-р сарын 29
13 цаг 45 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулнаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан бол энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал тодотголоо. 

Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос болон  Засгийн газраас хариуцан хэрэгжүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлд нийт 16 арга хэмжээг тусгажээ. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах нь Төв банкнаас авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээний нэг гэдгийг УИХ-ын дарга танилцуулгын эхэнд онцлов. Өрхийн бодит орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг статистикээс харж болно. Иймд макро түвшний эдийн засгийн өсөлт микро нэгжид буюу айл өрхүүдэд шууд хүрч чадахгүй байгааг анхаарч, өргөн хэрэглээний барааны эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр Төв банкны удирдлагатай санал солилцлоо. Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гадаадын банкны салбаруудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгасан талаар танилцуулав.

УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглүүлэх арга хэмжээний талаар онцоллоо. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт 139 мянган өрхөд 10.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 17.7 жилийн дундаж хугацаатайгаар олгосон байна. Уг зээлд хамрагдах хүсэлтүүд ихээр ирсэн хэвээр байгаа төдийгүй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг агаар, орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилготой уялдуулан зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатайг хэллээ. Санхүүгийн зах зээлд эрх зүйн тодорхой зохицуулалтгүйгээр лизинг, мөнгөн зээлийн үйлчилгээ нэрээр үйл ажиллагаа явуулж буй хэт өндөр хүүтэй, эрүүл бус механизмуудыг цэгцлэх, нэгдсэн зохицуулалтад оруулж, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг мөн чиглэл болгожээ. Түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, СЗХ-ны зохицуулалтад хамааралтай зөвшөөрлийн үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг арга хэмжээг Төв банкнаас авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. 

Харин Засгийн газарт өгсөн чиглэлд үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, төсвийг хэт тэлэхээс сэргийлэх, Уул уулхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулахгүй байх, хил, боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зэрэг арга хэмжээнүүд багтжээ. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй хангах, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэрэг арга хэмжээг зах зээлийн бодит шаардлагатай уялдуулан онцоллоо. УИХ-ын дээрх тогтоолын төсөл батлагдан, бүх түвшинд бодитой хэрэгжсэнээр гарах үр дүнг Монгол Улсын олон улсын тавцан дахь үзүүлэлтүүд хэдэн байраар урагшилсан бэ гэдгээр хэмжинэ гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, гадаад худалдааны эргэлт, ажиллах хүчний оролцооны түвшин, авлигын төсөөллийн индекс зэрэг үзүүлэлтүүдийг таван жилийн дотор хэрхэн ахиулах боломжтойг нарийвчлан тооцоолсноо танилцуулсан юм. 

Танилцуулгынхаа төгсгөлд УИХ-ын дарга ирэх хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхаарч, цаашид нэг мөр цэгцлэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгоно гэж мэдэгдлээ. УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, иргэдийнхээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд нэн түрүүнд тендерийн хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд бүрэн шинэчлэх шаардлагатайг тодотгов. Тэрбээр, одоогийн хуулиар буюу төр өөрөө импортыг дэмжсэн хамгийн том худалдан авагч байгаа цагт дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжихэд хүндрэлтэй байгааг онцлов. Мөн зарим томоохон компаниудын дэргэд мөнгө хүүлэх зорилготой хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байгааг шүүмжлээд Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болсон тухай дурдлаа. УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн хувьд, мөнгөний урсгалыг зөв чиглүүлж, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих нь чухал хэмээн тодотголоо. 

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг сайшаагаад, биржээр арилжаалахад борлуулалт өсөлттэй байгааг тэмдэглэв. Харин УИХ-ын гишүүн Б.Заяабал, уг тогтоолын төсөл нь цаг үеийн шаардлагад нийцсэн арга хэмжээнүүдийг тусгасан байгааг онцлоод, дэмжихээ илэрхийлэхийн сацуу санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, зөв оношлохоос ажлаа эхлэх ёстойг хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусад нь багцалж, хэрэгжилтийг хангахын тулд УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах саналаа уламжлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа1 цаг 49 минутын өмнөҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна5 цаг 11 минутын өмнө"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ5 цаг 41 минутын өмнөБогд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ5 цаг 49 минутын өмнөӨнөөдөр Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр5 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн6 цаг 5 минутын өмнөГ.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн12 сар 26. 17:52Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12 сар 26. 15:34Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 26. 15:30Өнөөдөр өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна12 сар 26. 12:40Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ12 сар 26. 12:31Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалжээ12 сар 26. 11:07Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна12 сар 26. 11:02Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа12 сар 26. 10:54“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна12 сар 26. 10:49Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол болно12 сар 26. 10:05“Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ12 сар 26. 9:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 26. 9:53Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа12 сар 25. 19:26Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн12 сар 25. 13:13Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ12 сар 25. 13:02Газар авах хүсэлтийг энэ сарын 31-нээс цахимаар авч эхэлнэ12 сар 25. 11:07Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ12 сар 25. 10:29БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ12 сар 25. 9:51Орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ12 сар 25. 9:41Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо12 сар 25. 9:37Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо12 сар 25. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн12 сар 25. 9:06АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ12 сар 24. 19:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.