Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшнээс “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшин рүү орлоо.
Эмнэлэгт 2,813 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 62.7% (1,764) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 180 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=65) байна.
Эрчимт эмчилгээний тасагт 115 хүүхэд эмчлүүлж байгаагаас 61.7% (71) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс таван тохиолдлоор нэмэгджээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,155 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.6% (1,415) байна. Өмнөх өдрөөс 227 тохиолдлоор нэмэгджээ.
Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч эрчимт эмчилгээ, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал төдийлөн буураагүй тул иргэд та бүхэн томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Олон нийтийн газар тэр дундаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх, 2 цагт тутамд солих, гараа тогтмол угаах, халуун бүлээн шингэн уух, дулаан хувцаслах, гэрийн орчинд агаарын солилцоо хийх зэрэг энгийн аргуудыг хэрэгжүүлээрэй.
Мөн томуугаар өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч, сувилах эцэг эхчүүдэд ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол үргэлжилж байна.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
Наадмаар зургаан хоног амарна.gif)

Сэтгэгдэл бичих