ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо


12-р сарын 30
13 цаг 46 минут

      Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаан 10.53 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн,  С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Байнгын, дэд хороо цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх ба нам, эвслийн бүлэг цаглаварт тусгуулах саналаа ирүүлж болохоор заасан. Төрийн байгуулалтын байнгын хороонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирүүлсэн хоёр санал, Өргөдлийн байнгын хорооны ирүүлсэн 10 санал, Хууль зүйн байнгын хорооны ирүүлсэн дөрвөн санал, Төсвийн байнгын хорооны ирүүлсэн дөрвөг саналыг тус тус тусгаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ирүүлсэн найман саналаас долоог нь цаглаварт тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусайлан заасан хугацаатай тайлан, илтгэл, мэдээллийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг бүх Байнгын хороогоор хэлэлцэхээр цаглаварт тусгасан байна.

Ингэснээр хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах; хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх; төсвийн биелэлтийг хянан шалгах; хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 45 чиглэлийг цаглаварт багтаажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар хуралдаан даргалагч танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн асуудалд тусгуулахаар санал ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын Байнгын хороодоос:

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо-2;
  • Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо-1;
  • Төрийн байгуулалтын байнгын хороо-5;
  • Төсвийн байнгын хороо-2;
  • Хууль зүйн байнгын хороо-6;
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо-4;
  • Эдийн засгийн байнгын хороо-3 санал тус тус ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тоггоомжийн төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ируүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тогтоолын төсөлд нэрлэн тусгах зарчмыг баримталж нийт 26 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч дурдаад, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ес зүйн дэд хорооны даргаар сонгох тухай УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг  танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн 1989 онд ОХУ-ын Иркутск УБДС-д Сурган сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж, 1997 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, магистр, 2003 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр, 2013 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1989-1995 онд Хотын боловсролын газар мэргэжилтэн, арга зүйч, 1997-2007 онд Удирдлагын академид ахлах багш, 2007-2008 онд Удирдлагын академийн Зөвөлгөө өгөх төвийн эрхлэгч, 2013 оноос Удирдлагын академид дэд профессороор ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Түүний парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг туршлагыг нь харгалзан Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохоор санал гаргасан байна. Байнгын хорооны гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Дараа нь Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Тус дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Засгийн газрын гишүүнээр томилогдсон, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан дээрх асуудлыг хэлэлцэж буйг хуралдаан даргалагч танилцуулаад санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо1 цаг 47 минутын өмнөТомуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй1 цаг 50 минутын өмнө164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна4 цаг 17 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулж явахыг сануулж байна4 цаг 52 минутын өмнөОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдэв4 цаг 57 минутын өмнөСэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ5 цагийн өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.30-12.316 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн6 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн цэргийн бэлэн байдлыг шалгалаа12 сар 29. 19:22Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ12 сар 29. 13:51УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа12 сар 29. 13:45Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна12 сар 29. 10:23"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ12 сар 29. 9:53Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ12 сар 29. 9:45Өнөөдөр Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр12 сар 29. 9:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 29. 9:29Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн12 сар 26. 17:52Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12 сар 26. 15:34Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 26. 15:30Өнөөдөр өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна12 сар 26. 12:40Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ12 сар 26. 12:31Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалжээ12 сар 26. 11:07Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна12 сар 26. 11:02Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа12 сар 26. 10:54“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна12 сар 26. 10:49Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол болно12 сар 26. 10:05“Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ12 сар 26. 9:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн12 сар 26. 9:53Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа12 сар 25. 19:26Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн12 сар 25. 13:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.