Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.12.30)-ийн нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нэгдсэн хуралдааны эхэнд танилцууллаа. Мөн тэрбээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д заасны дагуу энэ сарын 26-ны өдөр Засгийн газраас Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилсан талаар мэдээлэв.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцсан юм. Үндсэн хуулийн цэц энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцэж, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох, улс төрийн нам нь сонгогчдын өгсөн нийт саналын 4.0 хувь, хоёр намын эвсэл 5.0 хувь, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл 7.0 хувийг авсан тохиолдолд суудлыг хувь тэнцүүлэн авах, уг босгыг даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэжээ.
Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг дүгнэлттэй танилцсанд тооцлоо.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн
Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв
ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ
АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо.gif)

Сэтгэгдэл бичих