МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /DW/. Дэлхийн хамгийн том банкуудын нэг болох АНУ-ын Citigroup Орос улс дахь сүүлчийн активуудаа Renaissance Capital компанид зарснаар Оросоос гарч явж байгаагаа зарлалаа. Ингэхдээ 1:2 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа тухай тус банкны болон АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын цахим хуудсуудад мэдээлсэн байна
Сүүлчийн актив буюу Орос дахь охин компани болох “Ситибанк”-ы хөрөнгийг Renaissance Capital компанид бүхэлд нь худалдсан бөгөөд зохих зөвшөөрлүүдийг авсан тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах ажээ. Оросын "Ренессанс Капитал - Финансовый консультант" компанийн оролцоотойгоор ийм хэлцэл хийхийг 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч В.Путин зөвшөөрч, тусгай зарлиг гаргасан байна.
Citigroup бол АНУ төдийгүй дэлхийн хамгийн том банкуудын нэг бөгөөд нийт актив нь 2,35 их наяд доллар ажээ. Тус банкны бүтцэд 1993 онд байгуулагдсан Оросын “Ситибанк” багтдаг байна. Мөн 2022 оны 10 дугаар сард “Уралсиб” банкийг худалджээ.
2024 оны 11 дүгээр сар хүртэл Орос дахь Renaissance Capital компанийн активууд нь Михаил Прохоровын холдингийн эзэмшилд байв. Дараа нь "Ренессанс Капитал - Финансовый консультант" компанийг топ менежерүүд нь худалдан авсан бөгөөд одоо активынх нь 99,99 хувь нь "РКИП" хувьцаат нийгэмлэгийн эзэмшилд байдаг ажээ. Харин тус нийгэмлэг хэний эзэмшилд байдаг нь тодорхойгүй байгаа юм.
Facebook
Twitter
Youtube


Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ
Сайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ
Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ
БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ
Сэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ
51 дэх долоо хоног: Венесуэлийг бүрэн бүслэн хаажээ
Алтны үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна.gif)

Сэтгэгдэл бичих