31-нд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн салхитай байна.
Арванхоёрдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 24-29 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Арванхоёрдугаар сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 1-р сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй
"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Цэргийн албан хаагчид нэгнийхээ биед халджээ
Фото: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна
Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих