Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ


12-р сарын 31
9 цаг 23 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд (2025.12.30) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын  Засгийн газраас 2025 оны турш УИХ-ын Тамгын газар, худалдааны танхимуудтай хамтран улс орон даяар 13 000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан 178 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Нийт 176 орчим мянган санал авсны эцэст Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байна.

Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулахаар тооцжээ.

Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай, шударга татвар төлөгчдөөр өр төлүүлэх ажиллагааг уян хатан, нээлттэй болгож, хугацаа боломж олгосон байдлаар хэрэгжих тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Татварын хууль даган мөрдөлтийн онооны систем 2 сарын дараа төлөх боломж олгох, тайлангаа 2 жилийн хугацаанд залруулах эрхийг олгох гээд чухал зохицуулалтуудыг тусгажээ. Мөн жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж 1 хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлнэ.  Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байхаар тусгасан байгаа юм.

1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлттэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр болжээ. Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг НӨАТ-ын хасалт хийх боломжийг хязгаарласан заалтуудыг өөрчилж бизнесийн үйл ажиллагаанд гардаг НӨАТ-ын хасалтуудыг зөвшөөрөхөөр тусгасан нь онцлог.  Үйлдвэр эрхлэгчдийн өмнө түгээмэл тулгамддаг асуудал болох түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө гэж хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг бүрэн шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлж байгаа аж.  Цаашид бүх нийтээрээ төлбөрийн баримт олгож, далд эдийн засгийг бууруулж, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах юм байна. Татварын өртэй татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байхад анхаарч, ирээдүйн орлогыг татварт бүрэн суутгаж байгааг 80 хувь болгон өөрчилж, бизнесээ үргэлжлүүлэнтатвараа төлөх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгаад байна. Татвар, гаалийн байгууллагын  захиргааны арга барилыг өөрчилж, зөвлөн тусалж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж сануулдаг, акт торгууль тавих бус эрсдэлийг анхааруулж, татвар төлөгч өөрөө алдаагаа засах боломж олгох тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарчээ.

Нэмж хэлэхэд аливаа бизнес эрхлэгч,хөрөнгө оруулагч хүсэлтээ гаргаснаас хамаарч татвар, гаалийн алба хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн боломж байдаг, нийтлэг үүсдэг эрсдэл, маргааны талаар сургалт, зөвлөгөө өгдөг болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 онд ус, цахилгаан, дулааны төлбөрийг нэмэхийг хориглолоо40 минут 25 секундын өмнөА.Баяр: Маргаашаас замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцно44 минут 59 секундын өмнөДэлхий дахинд 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал50 минут 3 секундын өмнөМонгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал54 минут 27 секундын өмнөТатварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 цаг 1 минутын өмнөДэлхийн хамгийн том банк Оросоос гарч байна12 сар 30. 16:51Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа12 сар 30. 16:482025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12 сар 30. 16:44Маргааш орой төв талбайгаас 18 чиглэлд нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ12 сар 30. 16:19ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо12 сар 30. 13:46Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй12 сар 30. 13:43164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна12 сар 30. 11:15Сэрэмжлүүлэг: Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулж явахыг сануулж байна12 сар 30. 10:41ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдэв12 сар 30. 10:36Сэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ12 сар 30. 10:32УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.30-12.3112 сар 30. 9:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 30. 9:15Ерөнхий сайд Г.Занданшатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн цэргийн бэлэн байдлыг шалгалаа12 сар 29. 19:22Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ12 сар 29. 13:51УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа12 сар 29. 13:45Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна12 сар 29. 10:23"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ12 сар 29. 9:53Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ12 сар 29. 9:45Өнөөдөр Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр12 сар 29. 9:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 29. 9:29Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн12 сар 26. 17:52Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12 сар 26. 15:34Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 26. 15:30Өнөөдөр өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна12 сар 26. 12:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.