Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг тариф тогтоодог сайд, бүх агентлагийн дарга, засаг дарга нарт хориглолоо.
Эрчим хүчний зохицуулах хороо дулааны үнийг 85 хувиар нэмэх шийдвэрийг 2024 байсан. Гэвч тус шийдвэр инфляцыг улам өдөөнө гэж үзсэн тул бүх төрлийн үнийн нэмэгдлийг инфляцын 2025 онд түр царцаахаар шийдвэрлэсэн юм. Харин 2026 онд нэмэхээр төлөвлөж байгаагаа албаныхан мэдээлсэн ч ийнхүү дахин хойшилжээ.
Харин цахилгааны тухайд, өнгөрсөн жил тариф өөрчлөгдсөн юм. Өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор болж байв. Ахуйн хэрэглээний хувьд, 1 квт.цаг цахилгаан эрчим хүч дээр 35-131 төгрөгийн өөрчлөлт орсон. Монгол Улсын хэмжээнд нийт 788 мянган цахилгааны ахуйн хэрэглэгч байдаг. Үүний 45 хувь нь 0-150 квт.цаг, 40 хувь нь 150-300 квц-ын хэрэглээтэй байна. Мөн 10 гаруй хувь нь 300 квт.цагаас илүү хэрэглээтэй байна.
Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээдэг ч үнэ тарифын өөрчлөлтийг энэ оныг дуустал хугацаанд хойшлууллаа.
Facebook
Twitter
Youtube


164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн
Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв
ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ
АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо.gif)

Сэтгэгдэл бичих