Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 7000 орчим байгууллагын хөрөнгө хамрагдах бөгөөд үүний 5500 нь аймаг, нийслэлийн өмчит байгууллага байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогод шаардагдах зардлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон аймаг, нийслэлийн ерөнхийлөн захирагчид 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг байна.
Инженерийн олон улсын сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.
Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ.
Товч мэдээ
· “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн. Визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгаж, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болголоо.
Facebook
Twitter
Youtube


164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
Б.Энхтүвшин: Шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн
Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв
ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ
АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо.gif)

Сэтгэгдэл бичих