Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ


1-р сарын 1
0 цаг 10 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Хүн төрөлхтний түүхийн хүрд нэгэн оныг үдэж буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байгаа Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ бүхний эхлэл шинэ жилийн баяр бол гэр бүл, айл өрх, улс үндэстнээрээ ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэдэг хүн төрөлхтний баяр билээ.

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна.

Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй 2025 он монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гаргаж, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.

Ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг 6 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүллээ.

Мөн буянт мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч эхэллээ.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар ханган, төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Улиран одож буй 2025 онд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан олон улсын тавцанд эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Ирж буй шинэ ондоо төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.

Монгол хүн бүрийн зүрх сэтгэл нэгэн хэмнэлд цохилох баярын энэ үдэш шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж буй монгол түмэндээ хайр хүндлэл, амжилт бүтээл, урам зоригоор бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Он солигдох энэхүү торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Төрийн тэргүүн тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ1 цаг 35 минутын өмнөТөрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна2025, 12 сар 31. 12:38Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо2025, 12 сар 31. 12:352026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна2025, 12 сар 31. 12:31“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа2025, 12 сар 31. 12:282026 онд ус, цахилгаан, дулааны төлбөрийг нэмэхийг хориглолоо2025, 12 сар 31. 10:40А.Баяр: Маргаашаас замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцно2025, 12 сар 31. 10:35Дэлхий дахинд 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал2025, 12 сар 31. 10:30Монгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал2025, 12 сар 31. 10:26Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 12 сар 31. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2025, 12 сар 31. 9:20Дэлхийн хамгийн том банк Оросоос гарч байна2025, 12 сар 30. 16:51Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа2025, 12 сар 30. 16:482025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа2025, 12 сар 30. 16:44Маргааш орой төв талбайгаас 18 чиглэлд нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ2025, 12 сар 30. 16:19ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо2025, 12 сар 30. 13:46Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй2025, 12 сар 30. 13:43164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна2025, 12 сар 30. 11:15Сэрэмжлүүлэг: Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулж явахыг сануулж байна2025, 12 сар 30. 10:41ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдэв2025, 12 сар 30. 10:36Сэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ2025, 12 сар 30. 10:32УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.30-12.312025, 12 сар 30. 9:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн2025, 12 сар 30. 9:15Ерөнхий сайд Г.Занданшатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн цэргийн бэлэн байдлыг шалгалаа2025, 12 сар 29. 19:22Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ2025, 12 сар 29. 13:51УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа2025, 12 сар 29. 13:45Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна2025, 12 сар 29. 10:23"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ2025, 12 сар 29. 9:53Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ2025, 12 сар 29. 9:45Өнөөдөр Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр2025, 12 сар 29. 9:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.