Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв


12-р сарын 31
18 цаг 26 минут

       Эрхэм хүндэт харилцагчид, хувьцаа эзэмшигчид, Төрийн банкны хамт олон Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе!

Шинэ он бол итгэл талархал, хүсэл мөрөөдөл, шинэ боломжийг нэгэн дор авчирдаг онцгой мөч билээ. Харилцагчдын маань итгэл найдвар, хувьцаа эзэмшигчдийн бат бөх дэмжлэг, ажилтан бүрийн чин сэтгэл, тууштай хөдөлмөр нэгэн зүгт нэгдэж улиран одож буй оныг бид хамтдаа амжилтаар дүүрэн бичиж үлдээлээ.

Түүх болон үлдэж буй 2025 он Төрийн банкны хувьд хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байлаа.

Энэ онд Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд 200 сая ам.долларын бондыг амжилттай гаргаж, “Каргилл” олон улсын байгууллагаас 45.0 сая ам.долларын  эх үүсвэр татан гадаад зах зээл дэх нэр хүнд, итгэлцлээ шинэ түвшинд хүргэж, урт хугацааны тогтвортой эх үүсвэр татах бодит боломжийг бүрдүүллээ. Энэхүү амжилт нь зөвхөн санхүүгийн үзүүлэлт бус, Монгол Улсын банк санхүүгийн салбарын чадавх, Төрийн банкны итгэл даах чадварыг дэлхийд харуулсан чухал алхам байв.

Үүний зэрэгцээ Төрийн банкны нийт актив 350 тэрбум төгрөгөөр өсөж, 6.6 их наяд төгрөгт хүрлээ. Улмаар нийт зээлийн багцаа 20 хувиар, ногоон зээлийн багцаа 117 хувиар тэлсэн амжилт нь орон даяар тархан үйл ажиллагаа явуулж, 500 орчим салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая гаруй харилцагчдынхаа итгэлийг өдөр тутмын бодит үр дүнгээр баталгаажуулж буй нэр төрийн хэрэг билээ.

Мөн түүнчлэн банкны 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 төгрөгийн ногдол ашиг олгосон нь хувьцаа эзэмшигчдэдээ өгсөн бодит үнэ цэнэ байв. Мөн “Бизнесийн ногоон зээл”, “Ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээл”, "Ногоон орон сууцны зээл", “Ногоон харилцах”, “Малчны цахим зээл”, “Байгууллагын кредит карт”, “Платинум кредит карт”, ‘Санхүүгийн түрээс” “Гялс даатгал” аппликэйшн зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдад илүү хүртээмжтэй, дижитал үйлчилгээг санал болголоо.

Эдгээр амжилт нь үндэсний хэмжээний банкны бат бөх байр суурь, маргаашийн итгэл найдварын эхлэл болж, харилцагчдын маань итгэлд тулгуурласан хөгжил, амжилтын гэрч нь болж байна.

2025 он бидний хувьд зөвхөн санхүүгийн өсөлтөөр зогсохгүй, нийгэм, байгаль орчинд оруулсан бодит хувь нэмрээ үнэлүүлсэн бахархам жил байлаа. Төрийн банк байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр манлайлж, “Ногоон барилгын манлайлагч байгууллага – 2025”, мөн “Тэрбум мод” сангийн “Шилдэг дэмжигч банк”-аар шалгарсан нь бидний тогтвортой хөгжлийн талаарх зорилго, амлалтыг бататгасан чухал үнэлгээ болсон юм.

Мөн байгууллагын засаглал, дотоод соёл, эрсдэлгүй, аюулгүй ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022Эрсдэлийн менежментийн ISO 31000 стандартуудыг нэвтрүүлсэн нь ажилтан, харилцагчдын аюулгүй байдлыг баталгаажуулах, мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, эрсдэлийг тогтвортой удирдах боломжийг бүрдүүлж байна. Тус олон улсын стандартуудын хэрэгжилт нь Төрийн банкны найдвартай, хариуцлагатай байдлыг улам бататгаж, харилцагчдын итгэлд тулгуурласан үйл ажиллагааг бэхжүүлж байна.

Ирж буй 2026 онд бид харилцагчдынхаа итгэлийг улам бататган, илүү хүртээмжтэй, илүү хариуцлагатай үнэ цэнийг хамтдаа бүтээх болно.

Та бүхэн маань шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

                                        Итгэл төгс-Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 29 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 53 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 52 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ5 цагийн өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо5 цаг 3 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ5 цаг 7 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 30 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 35 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 39 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 44 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 29 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 36 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд8 цаг 5 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 25 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 34 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.