Нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав


1-р сарын 2
11 цаг 05 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн хамт өчигдөр (2026.01.01) сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлж буй сайн туршлагатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч Г.Ууганжаргалынд зочиллоо.

Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолд айл, өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар дэмжиж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэхээр гурван чиглэл бүхий багц арга хэмжээг тусгасан. Энэ хүрээнд “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр айл өрхийн аюулгүй, найдвартай, хүртээмжтэй цахилгаан хангамжийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бодитоор бууруулна гэж тооцжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд уг тогтоолын хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл 20 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг сүлжээнд хялбар, шууд холбож, зөвшөөрөл олголтыг хялбаршуулснаар, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж, орлого олох боломжтой болох юм. Тодруулбал, 10 мянган айл 5-10 кВт-ын нарны панель, батарей тавихад 50-100 МВт хүчин чадал бүхий шинэ эх үүсвэр бий болно гэж үзжээ. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Ууганжаргалынх, өдгөөгөөс хоёр жилийн өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, эрчим хүчний ногоон эх үүсвэрээр өрхийн тог, дулааны хэрэглээгээ бүрэн шийдэх эхлэлийг тавьжээ. Харин өчигдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд, нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, илүүдэл эрчим хүчнээсээ орлого олох боломжтой нийлүүлэгч болсон нь энэ юм.

Г.Ууганжаргалын хувьд түлшинд дугаарлаж, тог тасарна гэж айлтгүй өнтэй дулаан өвөлжиж байгаагаа хэлээд, сар тутмын цахилгааны зардал эрс багассан, хэмнэлттэй төдийгүй ухаалаг сонголт гэдгийг уриалж байв. Яг энэ мэтчилэн нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн тус дүүргийн 68 өрх эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх эрхийг өнөөдрөөс нээгдэж байгааг УИХ-ын дарга онцоллоо. Тэрбээр энэ бол утааны эсрэг оруулж буй иргэдийн бодит хувь нэмэр гэдгийг тодотгож байв. Иргэнээ хүнд суртлаас ЧӨЛӨӨЛЬЕ санаачилгын хүрээнд хэрэглэгчийн бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд нийлүүлэх процессыг хялбаршуулж, 14 шат дамжлага бүхий журмыг цэгцэлж, нэг жилийн турш хүлээлгэдэг байсныг болиулжээ. Энэ жишгээр төрийн хүнд суртлыг арилгаж, иргэдэд олон талт боломжийг нээх замаар ирэх нэг сарын дотор Чингэлтэй дүүрэгт ногоон “Sandbox” орчныг бүрдүүлэхээр зорьж байгааг УИХ-ын дарга дурдлаа.

Цаашид УИХ-ын дээрх тогтоолын хэрэгжилтийг иж бүрэн хангахын тулд иргэдэд хялбар, эдийн засгийн дарамтгүйгээр санхүүжилтийн шийдэл нэвтрүүлэхэд олон улсын байгууллагууд болон арилжааны банкуудтай хамтран ажиллах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр шилдэг 20 орны нэг болов34 минут 46 секундын өмнөГ.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна39 минут 53 секундын өмнөӨчигдөр 497 хүн ГССҮТ-д ханджээ1 цаг 33 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна1 цаг 38 минутын өмнөНарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав1 цаг 51 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.02/1 цаг 57 минутын өмнөХиймэл оюун камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ3 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн3 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ1 сар 1. 0:10Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв2025, 12 сар 31. 18:26Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна2025, 12 сар 31. 12:38Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо2025, 12 сар 31. 12:352026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна2025, 12 сар 31. 12:31“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа2025, 12 сар 31. 12:282026 онд ус, цахилгаан, дулааны төлбөрийг нэмэхийг хориглолоо2025, 12 сар 31. 10:40А.Баяр: Маргаашаас замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцно2025, 12 сар 31. 10:35Дэлхий дахинд 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал2025, 12 сар 31. 10:30Монгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал2025, 12 сар 31. 10:26Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 12 сар 31. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2025, 12 сар 31. 9:20Дэлхийн хамгийн том банк Оросоос гарч байна2025, 12 сар 30. 16:51Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа2025, 12 сар 30. 16:482025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа2025, 12 сар 30. 16:44Маргааш орой төв талбайгаас 18 чиглэлд нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ2025, 12 сар 30. 16:19ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо2025, 12 сар 30. 13:46Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй2025, 12 сар 30. 13:43164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна2025, 12 сар 30. 11:15Сэрэмжлүүлэг: Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулж явахыг сануулж байна2025, 12 сар 30. 10:41ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдэв2025, 12 сар 30. 10:36Сэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ2025, 12 сар 30. 10:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.