Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Улаанбаатар хотын задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын тус талбайд хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм. “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төсөл нь:
- Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих;
- Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх;
- Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
- Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байна.






Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ.gif)

Сэтгэгдэл бичих