Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт өчигдөр /2025.01.01/ нийт 497 хүн хандсан байна. Эдгээрээс 189 нь хүүхэд, 308 нь насанд хүрэгчид байжээ. Ирсэн өвчтөнүүдийн дунд гэмтлийн улмаас таван иргэн мэс засалд орсон бол одоогийн байдлаар 393 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тус төвийн мэдээлснээр өвлийн улиралтай холбоотойгоор цана, чаргаар гулгах үед унах, халтирч бэртэх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Эдгээр гэмтэл нь ихэвчлэн гар, хөл хугарах, толгой, нуруу, нурууны бүсэд доргилт авах зэрэг ноцтой хэлбэрээр илэрч байгааг эмч мэргэжилтнүүд онцолжээ.
Иймд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс иргэдэд цана, чаргаар гулгахдаа хамгаалах малгай, өвдгөвч, тохойвч зэрэг хамгаалах хувцас хэрэгслийг заавал өмсөх, мөн зориулалтын, аюулгүй чарга, цана ашиглах нь гэмтлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтойг санууллаа. Түүнчлэн хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр өндөрлөг, аюултай газарт гулгахыг хориглож, эцэг эхчүүд хяналтаа сайжруулах шаардлагатайг анхааруулав.
Facebook
Twitter
Youtube


Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.gif)

Сэтгэгдэл бичих