Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна


1-р сарын 2
12 цаг 16 минут

      Ерөнхий сайд Г.Занданшатар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бүртгэлтэй донор бөгөөд тус төв донорынх нь хувьд урилга хүргүүлсний дагуу өнөөдөр (2026.01.02) “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцов. Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Бусдад цусаа бэлэглэх бол хүний орчлонгийн хамгийн хүнлэг энэрэнгүй буянт үйлс юм. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв 1963 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гурван суурин төв болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Доноруудын хандивласан цусаар улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гэсэн ангиллаар 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлдэг. Орон нутагт 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг юм байна.

Тус төвд өдөрт дунджаар 150-200 донор цус хандивладаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донор бий. Тэдний 46 мянга гаруй нь цусаа тогтмол хандивладаг юм байна. Бүртгэлтэй доноруудын 47.5 хувийг 25-44 насныхан эзэлж байна. Нийт донорын 54 хувь нь эрэгтэйчүүд. Доноруудыг цусны бүлэг тус бүрээр нь авч үзвэл 40 хувь нь нэгдүгээр бүлгийн, 23 хувь нь хоёрдугаар бүлгийн, 30 хувь нь гуравдугаар бүлгийн, 7 хувь нь дөрөвдүгээр бүлгийн цусны донор байна.

Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж нөөцийн хугацаа харилцан адилгүй байдаг. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 36-42 хоногийн хугацаатай хадгалах тул тайван үеийн 14 хоногийн нөөц бүрдүүлдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалах хугацаатай. Харин ялтаст эсийн бүтээгдэхүүнийг тав хоногоос дээш хадгалж болохгүй тул нөөц бүрдүүлэх боломжгүй. Тиймээс захиалгын дагуу шууд нийлүүлж байна.

Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж (1 нэгж нь 250-400 грамм) байсан бол 2024 онд 45 мянган нэгж болж 75 хувиар өсчээ. Цуглуулсан цусны 97 хувь нь шинжилгээгээр чанарын шаардлага хангаж тэнцдэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад энэ хувь хэмжээ буурдаг юм байна. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47 мянган нэгж байсан бол 2024 онд 85 мянган нэгж болж, 44 хувиар өссөн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр шилдэг 20 орны нэг болов1 цаг 36 минутын өмнөГ.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна1 цаг 41 минутын өмнөӨчигдөр 497 хүн ГССҮТ-д ханджээ2 цаг 33 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна2 цаг 38 минутын өмнөНарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав2 цаг 52 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.02/2 цаг 58 минутын өмнөХиймэл оюун камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ4 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн4 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ1 сар 1. 0:10Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв2025, 12 сар 31. 18:26Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна2025, 12 сар 31. 12:38Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо2025, 12 сар 31. 12:352026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна2025, 12 сар 31. 12:31“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа2025, 12 сар 31. 12:282026 онд ус, цахилгаан, дулааны төлбөрийг нэмэхийг хориглолоо2025, 12 сар 31. 10:40А.Баяр: Маргаашаас замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцно2025, 12 сар 31. 10:35Дэлхий дахинд 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал2025, 12 сар 31. 10:30Монгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал2025, 12 сар 31. 10:26Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 12 сар 31. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2025, 12 сар 31. 9:20Дэлхийн хамгийн том банк Оросоос гарч байна2025, 12 сар 30. 16:51Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа2025, 12 сар 30. 16:482025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа2025, 12 сар 30. 16:44Маргааш орой төв талбайгаас 18 чиглэлд нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ2025, 12 сар 30. 16:19ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо2025, 12 сар 30. 13:46Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй2025, 12 сар 30. 13:43164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна2025, 12 сар 30. 11:15Сэрэмжлүүлэг: Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулж явахыг сануулж байна2025, 12 сар 30. 10:41ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдэв2025, 12 сар 30. 10:36Сэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ2025, 12 сар 30. 10:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.