НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас (UN Tourism) сар бүр гаргадаг олон улсын жишиг болох “World Tourism Barometer” тайлангийн 2025 оны арваннэгдүгээр сарын үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд албан ёсоор багтлаа.
Тус тайланд “2025 оны эхний есөн сард Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 16 хувийн өсөлттэй байгаа нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь манай улсын аялал жуулчлалын салбар дэлхийн хэмжээнд хамгийн хурдтай сэргэж буй орны нэг болохыг илэрхийлж байна. Энэ нь бүс нутгийн дунджаас давсан үзүүлэлт бөгөөд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг сурталчлах, визний шаардлагыг хөнгөлөх, нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг шат дараатай хэрэгжүүлж байгаагийн үр дүн юм” хэмээн дурджээ.
Зөвхөн жуулчдын тоо өсөөд зогсохгүй эдийн засгийн өгөөж ч мэдэгдэхүйц нэмэгджээ. Тайланд дурдсанаар, 2025 оны эхний есөн сард Монгол Улсын аялал жуулчлалын орлого өмнөх оноос 15 хувиар өссөн байна. Харин 2019 онтой харьцуулахад 39 хувиар нэмэгдсэн аж. Эдгээр үзүүлэлт нь жуулчдын дундаж зарцуулалт, аяллын хугацаа, үйлчилгээний чанар сайжирч, зах зээлийн бүтэц илүү тогтвортой болж байгааг харуулав. Мөн UN Tourism-ийн тайланд Монгол Улс олон улсын аяллын зах зээл дээр ч идэвхжил нэмэгдсэн орнуудын тоонд багтжээ. Тодруулбал, Монгол жуулчдын гадаадад зарцуулсан зардал 2019 онтой харьцуулахад 98 хувиар өссөн нь иргэдийн аяллын эрэлт, бүс нутгийн агаарын тээврийн холболт, олон улсын харилцаа идэвхжиж буйг илтгэж байна.
Ташрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд 850 мянган жуулчин хүлээн авсан юм. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар улсын аялал жуулчлалын бүсийг анх удаа хэлэлцэж баталлаа.
Facebook
Twitter
Youtube


Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ
Сайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ
Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ
БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ
Сэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ
Дэлхийн хамгийн том банк Оросоос гарч байна
Дэлхий дахинд 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал
51 дэх долоо хоног: Венесуэлийг бүрэн бүслэн хаажээ.gif)

Сэтгэгдэл бичих