“Б.Чимидийн нэрэмжит” шагналд нэр дэвшүүлсэн бүтээл хүлээн авах тухай


1-р сарын 5
9 цаг 19 минут

          “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан судалгаа, шинжилгээний бүтээлийг хүлээн авч, шалгаруулж, шагнаж урамшуулна.

Шалгарсан бүтээлд Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 293 дугаар захирамжаар баталсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал” олгох журмын 1.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

1.Нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээл, холбогдох баримт бичгийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17.30 цагаас өмнө Улсын Их Хурлын Тамгын газар /“Б.Чимидийн нэрэмжит” шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах, баримт бичгийн бүрдэл, бүтээлийн агуулгыг судлан танилцуулга бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг/-т хүлээн авна.

Холбоо барих албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Хуулийн газрын Эрх зүйн мэдээлэл, лавлагааны хэлтсийн Pеферент Б.Хангай (Харилцах утас:51-265152, Өрөө:Төрийн ордон, 334 тоот)

2.Нэр дэвшүүлэх байгууллага:

  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага;
  • Их, дээд сургууль;
  • Төрийн болон бусад байгууллага.

3.Нэр дэвшүүлэх бүтээлийн чиглэл:

  • Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох;
  • Парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх;
  • Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх.

4.Тавигдах шаардлага:

Холбогдох байгууллагаас эрдэмтэн, судлаач, судлаачийн багийн туурвисан ном, эсхүл гадаад улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл (цаашид “бүтээл” гэх)-ийг нэр дэвшүүлэх бөгөөд уг бүтээл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.

5.Бүрдүүлэн ирүүлэх баримт бичиг:

  • Нэр дэвшүүлж байгаа бүтээл;
  • бүтээлийг нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн байгууллага болон бусад байгууллагын хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, албан ёсны шийдвэр;
  • бүтээлийн Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр оруулсан хувь нэмэр, үр дүн, бүтээлд дэвшүүлсэн шинэлэг санааг тайлбарласан дэлгэрэнгүй танилцуулга;
  • бүтээлийн талаар тухайн салбарын хоёроос доошгүй эрдэмтний шүүмж, эсхүл мэргэжлийн холбооны удирдах төв байгууллагаас бүтээлд өгсөн тодорхойлолт;
  • бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачийн танилцуулга;
  • Эрдэмтэн, судлаачийн бүтээлийн жагсаалт;
  • Бүтээлээс гадаад улсын судалгааны бүтээлд эшлэл авсан бол энэ тухай баримтыг хавсаргах.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов13 минут 59 секундын өмнөЭрчим хүчний хараат байдлаас иргэдийг ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭВ2 цаг 25 минутын өмнөЗэсийн үнэ $13 000 давлаа3 цагийн өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал3 цаг 10 минутын өмнөЭ.Бат-Үүл Х.Нямбаатарыг Монголчуудын мөнгөөр Хятадын компаниудыг дэмжиж байна гэв4 цаг 7 минутын өмнөКазахстаны эдийн засаг ТОП-50-д багтжээ4 цаг 16 минутын өмнөД.Лүндээжанцан: Төр иргэнтэйгээ байгуулсан гэрээ бол Үндсэн хууль гэж ойлгож болно4 цаг 19 минутын өмнөНалайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой4 цаг 25 минутын өмнөЛ.Баярцэцэг: AI-аар илрүүлсэн зөрчлийг хүн хянасны дараа торгууль тавигдана4 цаг 35 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо5 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн5 цаг 38 минутын өмнөОлон улсын олимпын хорооноос дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ1 сар 6. 15:43Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант - Шинэ-Идэр - Мөрөн чиглэлд 157км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна1 сар 6. 15:38Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна1 сар 6. 13:06Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримт1 сар 6. 10:28Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй1 сар 6. 9:28Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан1 сар 6. 9:20“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ1 сар 6. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 6. 9:12Хөвсгөл нуурыг түшиглэн “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ1 сар 5. 16:13Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь1 сар 5. 16:08“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав1 сар 5. 15:002026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна1 сар 5. 12:53Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна1 сар 5. 12:49Мадурог баривчилсны дараа алтны үнэ дээд үзүүлэлтэд хүрчээ1 сар 5. 12:45Ж.Батзанданг БЭТ-ийн ажлаас чөлөөлжээ1 сар 5. 12:41Он гарснаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж ирээд байна1 сар 5. 12:35Хилийн боомтуудын нэгдүгээр сард ажиллах хуваарь1 сар 5. 11:07Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ1 сар 5. 11:01Эрүүл мэндийн даатгалд жилд 190.080 төгрөг төлнө1 сар 5. 10:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.