Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ


1-р сарын 5
10 цаг 54 минут

       Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд (2026.01.02) ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Эд нийцлийн лаборатори нь донор ба өвчтөний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, тохирсон эсэхийг үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараа гарах хүндрэлийг урьдчилан тооцоолох,  эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд тустай юм байна. 

Эд нийцлийн лабораторитой болсноор Улсын хоёрдугаар эмнэлэг энэ онд элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийж, улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийг бууруулах боломж бодитоор бүрдэж  байна. Энэ онд тус эмнэлэг  элэг шилжүүлэн суулгах 10, бөөр шилжүүлэн суулгах таван хагалгаа хийхээр төлөвлөөд байсан бол Эд нийцлийн лабораторитой болсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоог нэмэгдүүлэх боломж бүрдлээ. 

Манай улсад эртхэн шилжүүлэн суулгах өвчтөний жагсаалтад бөөрний өвчлөл нэгдүгээрт орж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад нийт 1094 өвчтөн байгаагаас бөөр солиулах 683, элэг солиулах 182 өвчтөн байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны 2023 оны тайланд жил бүр 250 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай гэж оношлогдон, хүлээх жагсаалтад орж хүлээдэг байна. 

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын хамтарсан үнэлгээний тайланд Монгол Улсад бөөрний архаг өвчний ямар нэг хэлбэртэй 100.000- 120.000 хүн байж болзошгүй талаар  тусгажээ. Жилд ойролцоогоор 1300-1500 хүн шинээр гемодиализийн эмчилгээнд орж, 1000-1200 хүн бөөрний архаг дутагдал өвчнөөр оношлогддог. Бөөрний архаг дутагдалтай иргэдийн 60 хувь нь гемодиализийн аппаратад орох эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж байна.  Бөөрний архаг дутагдал оноштой хүний тоо жил ирэх бүр нэмэгдэж, нас баралт буурахгүй байгаа нь анхаарал татаж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг  эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримт4 минут 26 секундын өмнөН.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй1 цаг 5 минутын өмнөЧ.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан1 цаг 12 минутын өмнө“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 цаг 21 минутын өмнөХөвсгөл нуурыг түшиглэн “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ1 сар 5. 16:13Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь1 сар 5. 16:08“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав1 сар 5. 15:002026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна1 сар 5. 12:53Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна1 сар 5. 12:49Мадурог баривчилсны дараа алтны үнэ дээд үзүүлэлтэд хүрчээ1 сар 5. 12:45Ж.Батзанданг БЭТ-ийн ажлаас чөлөөлжээ1 сар 5. 12:41Он гарснаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж ирээд байна1 сар 5. 12:35Хилийн боомтуудын нэгдүгээр сард ажиллах хуваарь1 сар 5. 11:07Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ1 сар 5. 11:01Эрүүл мэндийн даатгалд жилд 190.080 төгрөг төлнө1 сар 5. 10:58Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ1 сар 5. 10:54Аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ1 сар 5. 9:43Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ1 сар 5. 9:25“Б.Чимидийн нэрэмжит” шагналд нэр дэвшүүлсэн бүтээл хүлээн авах тухай1 сар 5. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 5. 9:15Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр шилдэг 20 орны нэг болов1 сар 2. 12:21Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна1 сар 2. 12:16Өчигдөр 497 хүн ГССҮТ-д ханджээ1 сар 2. 11:23Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна1 сар 2. 11:19Нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав1 сар 2. 11:05АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.02/1 сар 2. 10:59Хиймэл оюун камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ1 сар 2. 9:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн1 сар 2. 9:32Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ1 сар 1. 0:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.